🏴‍☠️ 𝕼𝖚𝖎𝖓𝖈𝖊 🏴‍☠️

805 116 42
                                    

Бөгжний захиалга нь амжилттай болсон хоёр замаараа хэдэн эм тан аваад Үёоны бие дээрдсэн дүр үзүүлсээр хөлөг дээрээ буцаж очлоо

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Бөгжний захиалга нь амжилттай болсон хоёр замаараа хэдэн эм тан аваад Үёоны бие дээрдсэн дүр үзүүлсээр хөлөг дээрээ буцаж очлоо. Үёоны хэлсэн үгийг тунгааж үзсэн гүнж нөхөр дээрээ очоод түүний ханцуйнаас зөөлхөн татахад Хвасон эхнэртээ анхаарлаа хандуулан "мм?" гэв. Гүнж бага зэрэг ичсэн байдалтай "Нөгөө би эм аваад өгсөн мөнгийг чинь дуусгачихсан, дахиад мөнгө өгөөч?" хэмээн алгаа тослоо.

Хэдий хөлгийн залуурчны хэлсэн үг түүний толгойд цуурайтах ч нөхөр нь таатай хүлээж авахгүй байх вий гэж санаа зовно. Гүнжийн дотор эргэлдэх тавгүй мэдрэмжийг үгүй хийн Хвасон нүүр дүүрэн мишээсээр "Ашгүй дээ" гээд мөнгийг нь үрсэнд баярлах нь тэр. Хөлгийн ахмад ярзайн бэлхүүснээс нь уяатай байх мөнгөний уутаа аваад шууд эхнэртээ өгөн "Май дуусчихвал дахиад хэлээрэй" ийн өгүүлээд гүнжийн хацар дээр үнсэв.

Гүнж нөхрөөсөө ийм хариу үйлдэл хүлээгээгүй байсан тул гайхахын зэрэгцээ ихэд баярлах аж. Мөнгөтэй болсондоо бус түүний нөхөр өөрийг нь эрхлүүлж өөрөө үүнээсээ таашаал авч байгаа нь сэтгэл хайлуулам байсан юм. Эхнэр нь хэр барагтаа түүнээс тусламж авч өөрийг нь барааддаггүй бөгөөд гэнэт ийм үйлдэл гаргасанд хөлгийн ахмадын хөл нь газар хүрэхгүй баярлаж байв.

Дэндүү ухаалаг мундаг эхнэртэй байхын нэг онцгүй тал гэвэл нөхөр нь эхнэртээ хангалттай хэрэгтэй юм шиг санагдахгүй байх л юм даа. Юүи хэрвээ Азура шиг сайн тулалдаж чаддаг байсан бол Хвасон өөрийгөө жинхэнэ утгаараа эхнэртээ хэрэггүй гэдгээ мэдрэх байсан шүү дээ. Тиймээс хөлгийн ахмад эхнэрээ тулалдаж чаддаггүйд нь баярладаг билээ.

Нэгэнт гүнж өөрт нь боломж өгч байхад тэр цаашид эхнэрээ хайр найргүй эрхлүүлэх талаар бодно. Эхэндээ Юүи иймэрхүү зүйлсийг сайнаар хүлээж авч зөвшөөрдөггүй байсан тул Хвасон түүнийг хүчилж эрхлүүлэхээс зайлсхийдэг байв. Хатуу зангаа жоохон ч гэсэн зөөлрүүлж өөрт нь эрхлэхийг хараад эхнэрийнхээ хувьд түшигтэй нөхөр болж чадаж байгаадаа сэтгэл нь амарч байсан юм.

TreasureDonde viven las historias. Descúbrelo ahora