Замдаа ямар ч саад бэрхшээлгүй эрдэнэс нуугдах арал дээр ойртож ирэх бөгөөд ахмадын хүсэлтээр тэд хуралдаж бүгд газрын зургийг тойрон зогслоо. Хөлгийн ахмад арлын урд тал руу заагаад "Федорагийн хөлөг энэ талын эрэг дээр зогссон байх нь гарцаагүй тиймээс бид" гээд арлын хойд хэсэг рүү заагаад "Нөгөө талаас нь очвол тэдэнд шууд мэдэгдэхгүй нууцаар газардах болно" хэмээн төлөвлөгөөгөө зарлахад бусад нь түүнийг дэмжиж байлаа.Хөлгийн ахмад өөрийн санаагаа хуваалцаж дуусаагүй бололтой Азура руу нухацтай хараад "Чи Юүиг аваад өөрийнхөө хөлөг дээр гараад арлаас зайтай хүлээж бай" ийн эхнэрийнхээ аюулгүй байдлыг хангах санаатай тушаав. Генерал бүсгүй тэдэнтэй гар нийлж дайсантай тулалдахыг хүсэж байгаа ч Юүигийн аюулгүй байдал юу юунаас илүү чухал учир Азура эсэргүйцсэнгүй.
Цаг нь болох үед хөлгийн ахмад эхнэртэйгээ салах ёс хийхэд "Хэрвээ чи үхчихвэл би хөлгийг чинь дээрэмдэж аваад хөлгийн ахмад болчихно шүү" гэж гүнж нөхрөө сүрдүүлэн түүнийг болгоомжтой байх ёстойг сануулах аж. Сонхва инээд алдсаар эхнэрээ үнсээд "Дайснууд аюултай биш манай эхнэр л аюултай байна даг" гэсээр жуумалзав.
Юүи нөхрөө нудрахад Сонхва өөрийн төгс шүднүүдээ гарган инээд алдсаар эхнэрээ өхөөрдөж байв. Тэрээр энгэрээсээ нэгэн зүйлийг гаргаж ирж эхнэртээ өгөхөд Юүи гайхсаар түүн рүү харахад "Энэ бол эрдэнэс рүү хүргэх хамгийн чухал түлхүүр тиймээс үүнийг чамд үлдээе" хэмээн хөлгийн ахмад Тинигээс хулгайлсан алмаазаа эхнэртээ үлдээх аж.
Нэгт энэ үйлдлээрээ эхнэртээ хэчнээн их итгэдэг болохоо харуулж хоёрт өөрийнхөө бүх зүйлээ зориулсан хамгийн үнэтэй эдлэлээ эхнэртээ үлдээх нь үгээр илэрхийлэхийн аргагүй нандин сэтгэлийн холбоо юм санж. Хэрвээ тэр амьд буцаж ирэхгүй бол эхнэрээ үүгээр өөрийгөө тэжээж хаа нэгтээ илүү сайхан амьдралыг босгоод амьдраасай гэсэн бас нэгэн далд санаа агуулж байсан юм.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...