🏴‍☠️ 𝕮𝖎𝖓𝖈𝖔 🏴‍☠️

942 123 62
                                    


Шээс нь хүрээд эрт сэрсэн хөлгийн эмч шээхээр нүд нь хагас аниастай өрөөнөөсөө гарч ирээд алхаж байгаа харагдана. Гэнэт түүний нүдний өмнүүр хутга нисэж ирээд түүний хажуу талд байх хананд зоогдох нь тэр. Цочсон хөлгийн эмчийн нойр шууд сэргэж тэрээр бүлтгэнэн юу болоод байгааг мэдэхээр эргэн тойрноо харвал Ёсан түүний зүгт гүйж ирэх бөгөөд түүнийг Ёсаны жижиг хутгануудыг барьсан Азура элдэж байлаа.

Зүгээр босоод бие засах замдаа хүн амины хэргийн гэрч болохоос гадна өөрөө алуулахаар шахсан Юүну гийн нүд бүлтрэх шахам өстөн дайснууд мэт хоорондоо зодолдох хоёрыг хэрхэн зогсоох талаар бодно. Генералыг анзаараад байхад шазруун бөгөөд ширүүн нэгэн харин Ёсан ч бас амар нэгэн биш учир тэднийг боль гээд болчихгүйг мэдэх хөлгийн эмч тэдэнд хандан "Залуусаа та хоёр яг одоо болихгүй бол би яг одоо явж гүнжид та хоёрыг ховлоно шүү" хэмээн өөрийн бодож олсон хамгийн шилдэг хөзөр болох гүнжийн нэрийг ашиглав.

Ёсаныг яг шанаадах гэж байсан генерал түүнээс холдоод хөлгийн эмч рүү харахад Ёсан Азура руу хялам хийсээр "Энэ хутга шидсэн шүү" хэмээн түгшсэн царай гаргаж ядарсан аястай өөр лүү нь дайрсан генерал руу заах нь тэр. Гэнэт өөрийгөө гүтгүүлсэн генерал "Тэр эхлүүлсэн шүү" хэмээн Ёсан руу заасаар өөрийгөө гэм буруугүй хохирогч болохоо зарлав.

Юүну Ёсан руу юу болоод байгааг тайлбарла гэсэн харцаар харахад Ёсан өөрийнхөө буруугаа хүлээж буй мэт Азура гийн үгийг үгүйсэхгүй байх аж. Генерал гомдолтой харцаар Юүну руу харан хацар луугаа заагаад "Тэр намайг сайхан унтаж байхад миний хацрыг шүдний мөр гартал хазсан" гэж гомдол гаргав.

Хөлгийн эмч түүн рүү ойртож очоод харвал үнэхээр шүдний мөр гартал чанга хазсан байх аж. Юүну уулга алдсаар итгэж ядсан харцаар Ёсан руу хараад "Ёсанаа, би чамайг ийм гаж сонирхолтой байсныг мэдээгүй юм байна" гэж өөр зүйл бодон өгүүлэхэд Ёсаны эрүү мултрах шахам болж Юүнуг буруу ойлгосон байна гэж тайлбарлах гэж оролдох ч хөлгийн эмч түүнд боломж өгсөнгүй.

Юүну санаа алдаад "Эр эмийн хооронд болсон асуудалд би оролцох эрхгүй ч битгий нэг нэгнээ алчих гээд бай" гэж захиад нойл руу явлаа. Юүнуг явахад Ёсан Азура руу муухай хараад "Чамаас болж байгаа юм энгийн хүн шиг зүгээр сэрдэг байсан бол ингэхгүй байсан юм. Одоо тэд намайг хүн хаздаг сонирхолтой гаж донтон гэж бодох нь" хэмээн түүнийг загнахад генерал мөчөөгөө өгөлгүй "Зүгээр хүнийг үнсээд тэврээд сэрээчхэж чадахгүй хулчгар юм чинь" ийн Ёсаныг бассан өнгө аястай хэлэх нь тэр.

TreasureTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon