🏴‍☠️ 𝕯𝖔𝖘 🏴‍☠️

1K 121 67
                                    

Азура шууд гүнжийг тэвэрч аваад "Би лав Юүитэй хамт унтана" гэхэд Хунжүн нэг хөмсгөө өргөөд "Би хүртэл Хватай унтаж чадахгүй байхад чи яахаараа гүнжтэй унтдаг юм?" хэмээн хорссон байдалтай хэрэлдэж эхэллээ. Хэн хэн нь найзынхаа гараас татаж хоёр хосыг салгах гэж үзэхэд Минги хүндээр санаа алдаад "Наад хоёрыг чинь салгаж дийлэхгүй ээ тиймээс эртнээс зам замаа хөөцгөө" хэмээн ихэд туршлага суусан аястай зарласаар Хунжүнийг хүчээр чирээд унтахаар явлаа.

Эцэст нь Мингиг бууж өгч ахмад гүнж хоёрын харилцааг хүлээн зөвшөөрсөн болохыг харсан Ёсан болон гүнжийн царайнд инээмсэглэл тодорч байв. Үёон Азураг татаж гүнжээс салгаснаа ахмад болон гүнж рүү загаад "Тэд өнөө шөнө хүүхэд хийгээд завгүй байна тиймээс чи дут" гэхэд Азура ярвайсаар ах руу дөхөж эхлэхэд Үёон өөр лүүгээ мөн Сан руу заагаад "Харин бид хоёр хайр хийх болно тиймээс чи битгий жаргах амьдралын садаа болох гээд бай" хэмээн ихэд нухацтай царайлан өгүүлэх нь тэр.

Түүний ичихгүй хэлэх үгс гүнж болон Саныг ичиж улайхад хүргэв. Харин хөлгийн ахмад ганц удаа ч гэсэн Үёоны шулуухан занд талархаж байлаа. Үёон хуруугаараа хөлгийн тогооч руу заагаад "Чи Ёсантай хамт унтана" гэх нь Азураг гэхээсээ илүү Ёсаныг гайхшируулж орхин хөлгийн тогооч шууд заргалдаж эхлэх аж. "Минги гийн өрөөнд Хунжүн орсон, миний өрөөнд Жуну нэмэгдсэн тэгэхээр Ёсанаа чи л өрөөндөө ганцаараа байна" хэмээн Юүну Үёоны хуваарилалтыг дэмжив.

Шинэхэн зочныг таатай хүлээж аваагүй хөлгийн тогооч хоёр хүн багтах том орны нэг захад ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хүнтэй хамт нэг орон дээр унтах нь хангалттай ядаргаатай санагддаг байхад нөгөө хүн нь эмэгтэй хүн байхаас гадна, Жон Үёоны дүү гэх мэдээлэл түүний тавгүйтүүлж хамаг эд эсийг нь бухимдуулж байлаа. Удаан хугацааны дараа дайвалзах хөлөг дээр биш ямар ч хөдөлгөөнгүй зөөлхөн орыг мэдэрсэн далайн дээрэмчнийг нойр нь шууд бүрхэж авна.

Ямар нэгэн хөдөлгөөн мэдрэх үед далайн дээрэмчин нүдээ нээлгүйгээр дэрэн доороосоо хутгаа аваад шууд хөдөлсөн этгээдийн хоолойнд хутгаа тулгав. Хөлгийн тогооч нүдээ нээгээд харвал генерал түүний өөдөөс цоо ширтсэн байх бөгөөд ёжтой инээмсэглэсээр "Муугүй шүү их мэдрэмтгий л юм байна" хэмээн хөлсний алуурчны ур чадварыг сайшаалаа. Ёсан хий дэмий зүйлд боссоноо мэдээд нүдээ эргэлдүүлсээр "Юугаа хийгээд өвчигнөөд байгаа юм?"

Азура "Шээс хүрээд босох гэж байхад өөрөө хүний хоолойнд хутга тулгаснаа надад уурлаад байгаа хэрэг үү?" хэмээн уулга алдсаар хэлэг үггүй болж хөлгийн тогоочийг ор луу түлхэж унагаагаад "Жон Үёон намайг хороох санаатай албаар намайг чамтай хамт хонуулсан уу?" ийн Ёсаны дээр гаран асуулаа. Энэ үед Ёсан нэг зүйлийг мэдэж авсан юм, ах дүү Жон хоёулаа балмад зан гаргаж шулуухан хамаг юмаа хэлэхээс гадна хүний биед хүрч байгаагаа огтхон ч тоохгүй бусдад халддаг болохыг.

TreasureDonde viven las historias. Descúbrelo ahora