Дүү нь уурлахаараа ямар аймаар болдог болохыг мэддэг Үёон болгоомжилсон байдалтай хуруугаараа үүд рүү заагаад "Ёсан Ёсан" ийн хэргийн эзэн Ёсан байсныг сануулан өөртэй нь зодолдох биш Ёсантай зодолд гэж цаагуураа мэдээлэлж байв. Сэрсэн цагаасаа ууртай байх генерал ууртай чигээр хосуудыг орхин өрөөнөөс гарахад Сан хайртыгаа тэвэрч аваад "Танайх удмаараа өглөө үнсүүлж сэрэхгүй болж уурладаг зантай юм уу?" хэмээн хацрын хонхорхойгоо гаргасаар асуулаа.
Босох бодолгүй байсан хөлгийн залуурч хайртынхаа энгэрт наалдсаар "Үнсүүлж сэрэхгүй бол угаасаа уур хүрээд байдаг юм" гэж ихэд өөртөө итгэлтэйгээр айлдаад "Гэхдээ би Азура шиг ууртай сэрснээс болж хүн зоддог нэгэн биш шүү" гэсээр дүүгийнх нь нударга хэчнээн хатуу болохыг оюун санаандаа дахин мэдэрч чичрэх аж.
Тэрээр багаасаа тулааны урлагт сонирхолтой байгаагүй учир зүгээр буу барихаас өөр зүйл сүртэй сураагүй билээ. Харин түүний дүү Азура бол яг эсрэгээрээ хэдий эмэгтэй байсан ч яг л хөвгүүд шиг цэрэг болоход бэлтгэгдэж өссөн юм. Аав нь алдарт генерал учир охин нь тулааны урлагт дурлаж байгааг хараад сайнаар хүлээж авч түүнийг маш бэлтгэсэн бол харин Үёон тэр хавиар өөрийгөө зугаацуулж өссөн.
Дурамжхан сэрсэн генерал өөрийн тэврэлтийн хэрэгцээгээ нөхөхөөр гүнж дээр очоод түүнээс зүүгдэхэд гүнж мишээсээр түүний үсийг илэн суух аж. Харин энэ үйлдэл нь Сонхвад огтхон ч таалагдахгүй байх агаад тэрээр хүнд дурлаад түүнийг хайрлаад мөн гэрлэх нь хангалттай байдаггүй болохыг ойлгов. Цаг үргэлж энд тэндээс гарч ирэх саад бэрхшээлийг даван туулж хайртынхаа анхаарлын төвд байна гэдэг томоохон тулаан болохыг мэдэрч эхэллээ.
Энэ үед яагаад Үёоныг Санаас удаан хугацаагаар хол байхад урвайн сэтгэлээр унаж эхэлдэг болохыг ойлгож тэрээр Үёон шиг хайртдаа наалдаад л яваад баймаар санагдана. Тэрээр далайн дээрэмчдийн эзэн болж Хвасон гэх нэрийг зүүгээд өөрийгөө өмнө нь хэр их хүнд наалдах дуртай байснаа мартаж орхисон болохоо ухаарав. Багадаа ээждээ тэврүүлж үлгэр уншиж Хунжүнтэй танилцаад түүнийг тэвэрч хааяа даа хамт хонодог байснаа саналаа.
Хөлгийн тогооч өглөөний цайны турш халбагаа нааш цаа болгох бөгөөд юу юугүй халбагаараа нэг нэгнийг алах гэж буй мэт хөмсгөө зангидан суусаар. Юу болсныг мэдээгүй далайн дээрэмчид Ёсанд юу тохиолдсон болохыг мэдэхийг хүсэж байсан ч түүнээс асууж улам уурыг нь хүргэхээс айн чимээгүй л өнгөрөв. Бүгд хоолоо идэж дуусахад Юүну Минги нар аяга тавгаа угаахаар үлдэх бол бусад нь ахмадынхаа тушаалаар гадагш гарлаа.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...