Хвасон тэдний гэрлэлтийг дэмжсэнээс хойш Азура Ёсанаас салахаа больсон ба генерал бүсгүйн ах тэднийг салгах гэж чадах бүхнээ хийж байлаа. Үёон яг энэ мөчид хэдэн сарын өмнө Мингигийн мэдэрч байсан таагүй мэдрэмжүүдийг мэдэрч түүнийг яагаад тэгж аашлаад байсныг ойлгож эхэлсэн юм. Тэр бушуухан шиг буцаж далайд гараад, замаараа нэг төмрийн дархан дээр очиж Санд зориулсан бөгжөө хийлгэхийн түүс болж байлаа.
Юүи, Юнбуг ба Үёон нар үе үе нууцаар уулзалдах агаад гүнж зурсан бөгжний загваруудаа Үёонд үзүүлэн тэд төгс бөгжний загварыг гаргах тал дээр ажиллаж байв. Эхнэр нь нууцаар юм хийж байгааг аль хэдийн анзаарсан ахмадын санаа зовохоос илүүтэйгээр сониуч зан нь хөдөлж байсан ч эхнэрийнхээ хувийн орон зайд хэт халдаад дэмий гэж бодон түүнийг зөнгөөр нь орхисон билээ. Нэг талаараа ямар нэгэн юм сэдэж өөрийгөө хөгжүүлж явж байгаа эхнэрээ харах нь түүнийг аз жаргалтай болгож байсан юм.
Хайрт нь дандаа дурсгүй зүйлс сэдэхийн зэрэгцээ хэрэг төвөг тарьж явдаг болохыг маш сайн мэдэх Сан Үёоныг зөнгөөр нь орхиж байсан ч Юнбуг гэх этгээдтэй хэт дотно байгаад дургүй хэвээр байх аж. Дурлалт залуугаа харамлаж үе үе Юнбуг руу дургүйцсэн харцаар харах ч түүний өхөөрдөм эгдүүтэй царайг харах төдийд л тэр өөрийгөө хэзээ ч Юнбугд уурлаж чадахгүй гэдгээ мэдэрнэ. Хамгийн гол нь Сан хайртдаа итгэж байсан бөгөөд хэдий харамлаж байсан ч түүний хувийн орон зайг хүндэлж Юнбугтай цагийг өнгөрүүлэхийг нь хориогүй билээ.
Хааяа хааяахан ахмадыгаа бараадаж түүний хариу үйлдлийг ажиглавал ахмад нь бас гүнжийг Юнбугтай дотно байгаад уурлаж, хэрүүл маргаан үүсгэхгүй байгааг хараад өөрийгөө зөв зүйл хийж байна хэмээн бодох аж. Тэд дэндүү олон зүйлийг хамтдаа туулсан шүү дээ. Олон саад бэрхшээлийг хамт туулснаар бие биеэ сайн таньж, өөрсдийн харилцааг бага багаар бат бөх болгон босгосон байж ийм зүйлээс болоод хайртдаа эргэлзэж асуудал гаргах нь утгагүй санагдана. Сан хэдэн сар жил, бүхий л амьдралынхаа туршид ч мөнгөө цуглуулаад авч чадахгүй үнэтэй хувцсыг өмссөн эрхэмсэг хөвгүүнийг анх харж байснаа эргэн дурслаа.
Эхэндээ баян хөвгүүн түүний амьдралын хэв маягийг хараад шоконд орж байсан ч тэднийг ядуу хэмээн гадуурхан ад үзэх бус бага багаар дасах гэж хичээж байсан нь Саны хайрыг хүргэж өөртөө дурлуулсан юм даа. Эцэг эх нь хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдээг сонсоод Үёон сэтгэлээр унаж байсан ч Сан ийм зүйлийг болохыг мэдэж байсан тул хүндээр хүлээж авахгүй байхыг хичээж байсан юм. Хайрт Үёонтойгоо салах ёс хийж түүнийг эцэг эхийг нь зуучилж өгсөн бүсгүйтэй гэрлэхийг шаналан хүлээж сууж байхад Үёон ирээд хамтдаа зугтъя гэж хэлж байсныг өчигдөр болсон мэт тод санаж байлаа.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...