"Хвасон, Хвасон... Хвасонтой нүүр тулах өдөр ирж байгаа нь нэр төрийн хэрэг" хэмээн шившлэг уншиж байгаа аятай дайсны хөлгийн ахмад Сонхвагийн өөдөөс ирж байх агаад Хва түүнтэй харц тулгаран "Аминаасаа уйдсан бололтой?" гээд түүнээс нэрийг нь асуусан аястай харлаа. Дайсны ахмад малгайгаа барин мэхийн ёслоод "Федора" ийн өөрийгөө танилцуулав.
Хэдий ширүүн тулаан болж байгаа ч өөрсдийн өрсөлдөгчдөө өөрийн нэр усаа үлдээх нь нэр төрийн хэрэг. "Миний нэрийг чи мэднэ" хэмээн Хвасон өөрийгөө танилцуулах хэрэггүй шууд тулалдаж эхлэхийг хүснэ. Федора гэх этгээд түүний хүслийг дэмжиж сэлмээ далайн хоёр хөлгийн ахмад тулалдаж эхэллээ.
Федора их хүчтэй сайн өрсөлдөгч байх нь Сонхваг гайхшируулж мөн түүний санааг түгшээж байсан ч энэ олон жилийн дараа өөрийнх нь хэмжээнд ирсэн өрсөлдөгчтэй таарч байгаадаа баяртай байв. Эхлээд өөдөөс нь ирэх дайралт бүрээс бултаж, Федоарагийн сэлмийг өөрийн сэлмээр хаан түүний ур чадварыг шалгаж байлаа.
Мөн Хвасон тулааны үеэр биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл авахгүй байхыг нэгт тавих аж. Учир гэвэл эхнэрийнх нь түүнийг зэмлэсэн харц гэмтлээс авах өвдөлтөөс илүү аймшигтай санагдаж байв. Багаасаа тулааны урлагаар хичээллэсэн Сонхвагийн хувьд Федораг ялан дийлэх боломж байсан юм. Хангалттай шалгасан гэж үзсэн хөлгийн ахмад шууд хариу довтолж дайсныхаа дутагдалтай тал болон эмзэг цэгүүд рүү дайрч эхлэлээ.
Хөлгийн тогоочийг амь тэнцэн зогсож байтал буун дуу гаран түүнийг алах гэж оролдож буй далайн дээрэмчний духнаас цус урсаж эхлэх нь тэр. Ёсан түүнийг түлхэж унагаагаад хойш харвал Азурагийн хөлөг тэднийг гүйцэж ирсэн байх бөгөөд генерал өөрийн биеэр дайсныг буудсан байв. Саяхан галласан буу руугаа үлээх генерал Ёсаны зүгт муухай харж байх нь хөлгийн тогооч өөрийгөө ийм аюулд оруулсанд бухимдсан нь энэ биз ээ.
Нэмэлт хүч ирснийг анзаарсан дайсны ахмад Хвасонтой үзэлцэх тулаанаас гараа татсан бололтой ухарсаар өөрийн хөлөг рүүгээ буцаж эхэллээ. Хэдий энэ тулаанд Эрдэнэс ялсан мэт харагдах ч дайсны хөлгийн ахмадын царайнд тодрох ёжтой инээмсэглэл эсрэгээр нь хэлж байх аж. Түүний юу сэдээд байгааг ойлгож амжаагүй байтал Хвасоны кабинаас гарч ирэх нэгэн сармагчин гартаа хуйлаастай цаас барьсаар дайсны хөлөг рүү дамжаад явчих нь тэр.
Дайсны тал тулаанд ялагдсан ч яагаад ингэж ялсан мэт аашлаад байгааг ойлгосон Хвасоны цээжин дотор гал дүрэлзэх шиг мэдрэмж төрөн уур уцаартаа буцална. "Үнэгүй газрын зураг өгсөнд баярлалаа Хвасон!" Эрдэнэсээс улам холдох Федора өөрийн хөлгөөсөө ийнхүү орилох аж. Түүний үгийг сонссон Эрдэнэсийн гишүүд юу болоод өнгөрсөн болохыг хэн нэгнээр хэлүүлэлтгүй шууд ойлголоо.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...