Ёсан цаг алдалгүй цамцныхаа хормойг ураад Азурагийн цусыг тогтоох гэж хичээн "Чи чинь эмэгтэй хүн шүү дээ" хэмээн эмэгтэй хүүхэд байж нүүрэн дээрээ ийм том сорвитой болж байгаад харамсаад баршгүй байлаа. Хэрвээ тэр өөрөө том сорвитой болсон бол хамаагүй байсан юм. Түүний сорвийг хэн ч тоохгүй байсан харин Азура шиг эд цэцэглэх насан дээрээ явж байгаа бүсгүй, тэр тусмаа нүүрэн дээрээ сорвитой болох нь нийгмийн хувьд гутамшиг шүү дээ.
Тэдэнд нэгэндээ санаа тавих боломж олдолгүй дайснууд дайрч эхлэхэд тэд нуруу нуруугаа харуулаад хоёр тал руу тулалдаж эхлэв. Тулаан ширүүсэж Юүну шарх авч мөн Үёоныг хамгаалж явсан Сан ч бас шархадсан байх аж. Хвасон Федоратай тулалдах агаад Федора илүү биерхүү бяртай байсан учир ялагдаад ирэх үедээ Хвасоныг унатал нь хүчтэй өшиглөж орхилоо. Хүчтэй газардсан хөлгийн ахмад ёолсоор өвдөлтөө тэвчин босох гэж зүтгэж байхад Федора түүн дээр хүрч ирэн цээжин дээр нь гишгэж нөгөө хөлөөрөө сэлмэн дээр нь зогсов.
Федора Хвасоныг цавчих санаатай сэлмээ өргөх агаад гарах гарцгүй болсон хөлгийн ахмад ямар ч айдасгүй ирэх зүйлтэй нүүр тулна. Гэтэл гэнэт Фэдорагийн царай хувирч хөл алдах бөгөөд тэнцвэрээ олж аваад эргэж харан хойноос нь нэвт зоогдсон сумыг сугалж авах гэж үзэв. Хэдхэн секундын өмнө өөрийгөө үхэх гэж байна гэж бодсон хөлгийн ахмадын санаа амрах ч давхар түүний сэтгэл улам түгшиж байлаа. Учир нь ингэж харвах ганц л хүн бий шүү дээ.
Сонхва цаг алдалгүй анхаарал нь сарнисан дайсныг хөлөөрөө түлхэж унагаагаад газар унасан сэлмээ аван нүдээ цавчилгүй шууд түүнийг цавчиж орхиход Сонхвагийн нүүр лүү дайсны цус үсрэв. Федорагийн цусандаа холилдсон бие газар унахтай зэрэгцэн хөлгийн ахмад сум ирсэн зүг рүү харвал үнэхээр түүний эхнэр өөрийн нум сумаа барьчихсан модны цаана зогсож байлаа. Тэрээр үхэлтэй нүүр тулаад ухаанаа алдчихсан байсан учир Юнбугыг Азурагийн цэргүүдийг авч ирээд дайснууд руу дайрч эхэлсэн болохыг анзаараагүй байж.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...