🏴‍☠️ 𝖀𝖓𝖔 🏴‍☠️

1K 128 37
                                    


"Чи яаж биднийг олж ирсэн юм бэ? Энэ бол нууц арал энэ арлын талаар хэн ч мэдэхгүй шүү дээ?" хэмээн Үёон ахмаддаа завсар зай өгөлгүй дүүгээ байцаахад Азура гийн царай тэвдсэн аястай болж "Гэв гэнэт Юүи ордноосоо алга болсон байхад би зүгээр сууна гэж үү?" гэж ихэд санаа нь маш ихээр зовсон нь илт сонсогдов.

"Би түүнийг байж болох бүх газраар хайж Доби хүртэл явсан, би хорвоо дэлхийг самрах нь холгүй хэдэн сарын турш Юүиг хайсан. Азаар Хёнжэ ханхүү Юүиг Добид харсан гэх мэдээ надад сэжүүр өгч араас чинь элдсээр Моагаас та нарыг олоод араас чинь дагасаар энэ юм энд хүрч ирсэн" түүний ярианы өнгө аясаас хэлэх үг бүрээс түүнийг хэчнээн ихээр Юүиг олох гэж зүдэрч цөхөрч байсан нь сонсогдоно.

Эцэст нь энэ урилгагүй этгээд эхнэрт нь аюул учруулах биш түүнийг хэчнээн ихээр хайрлаж хамгаалахыг хүсдэг болохыг ойлгосон ахмад энэ бүхнийг тайвнаар шийдэхээр болов. Дүү нь огтхон ч бууж өгөлгүй Юүиг ийм нууц газар байхад олж ирсэн болохыг сонссон Үёон "ТӨРСӨН АХ нь алга болоход ингэтлээ хичээж хайгаагүй байж найзыгаа болохоор амиа дэнжин тавиад ч хамаагүй олох нь ээ" хэмээн бувтналаа.

Үүнийг сонссон мэт Азура ах руугаа нүднийхээ булангаар хараад "Чиний алга болох надад хамаагүй аав л хүчээр намайг чамайг хайх эрэлд явуулсан болохоос биш" хэмээн хайр найргүй өгүүлэх нь бусад далайн дээрэмчдийг тэдний этгээд харилцааг гайхахад хүргэв. "Надад муу зүйл тохиолдсон бол яах байсан юм?" гэсээр Үёон гомдсон аястай үглэхэд генерал нүдээ эргэлдүүлсээр "Бүх хүн үхэж байсан ч Жон Үёон үхэхгүй ээ, чиний арга заль яаж ийж байгаад л наад хар толгойг чинь аварна"

Гэнэт дэндүү их мэдээлэл авсан хөлгийн эмч энэ бүхний хөл толгойг олохоор шийдэж, хөлгийн эмч ширээ тойрон суух хүмүүс рүү хараад "Юуны өмнө манай хөлгийн ахмад Моа улсын ханхүү байсан бөгөөд зугтаад Бомгю ханхүү хаан ширээнд суухаар болсон мөн үү?" гэхэд хоёр бүсгүй болон хөлгийн ахмад бас хөлгийн тогооч толгой дохилоо. Ёсаныг толгой дохиж байгааг харсан Минги уулга алдаад "Чи ахмадыг хэн болохыг мэдэж байсан хэрэг үү?" ийн гайхширах урам хугарах нь давхцан асуув.

Ёсан дахиад толгой дохиход бүх юм тодорхой болж Минги хойш сандлаа налан унаад "Энэ бүх хугацаанд би тархидуулж байж ээ" ийн өөрийгөө өрөвдсөн аястай чангаар хэлэхэд Юүну түүний тайтгаруулах санаатай "Ёсанаас бусад нь мэдээгүй шүү дээ" хэмээн бид бүгд хамтдаа хууртагдсан гэдгийг сануулан инээмсэглэв.

TreasureWhere stories live. Discover now