🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖘𝖊𝖎𝖘 🏴‍☠️

825 108 23
                                    

Хэдий нөхөр нь өөрчлөгдөж дахиж тийм зүйл хийхээ больсон ч нэгэн цагт эдгээр аймшигт цуу яриан дээр гардаг зүйлсийг хийж явсан шүү дээ. Юүи Азурагийн гараас атгаад "Мэднэ ээ. Яагаад тэгдэг байсныг, дахиж тийм зүйл хийхээ больсныг, хийсэн зүйлсдээ гэмшдэг болохыг нь гээд л би бүгдийг мэднэ" гэхэд найз нь ийм тайвнаар хүлээж авч байгаад гайхах ч мэдээж Юүи юм чинь бүхнийг тайвнаар хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ гэсээр өөрийнхөө тэнэгийг зэмлэв.

"Чи тэгээд энэ бүхнийг зүгээр хүлээж авч байгаа гэж үү?" гэж дахин найзаасаа лавлахад Юүи хөнгөн мишээн "Анх хүчээр энэ хөлгийн нэг хэсэг болохдоо тэдний энэ амьдралдаа хайртай гэдгийг нь сайн ойлгодоггүй байсан юм. Харин одоо бол маш сайн ойлгож байна" гээд амьсгаа авснаа "Би ч бас энэ амьдралдаа илүү хайртай. Хэрвээ чи энд үлдэхээр бол бусдадаа боломж өгөөсэй гэж хүсэж байна" ийн өгүүлэх агаад Азура хариу хэлэхгүй байсан тул гүнжийн санаа нь зовно.

"Юу чамайг ингэж тавгүйтэхэд хүргэв?" хэмээн шуудхан асууж орхиход тэр доош харсаар "Ёоёог бас тиймэрхүү зүйл хийж явсан гэх бодол над дээр хүнд чулуу унагааж байгаа юм шиг л мэдрэгдсэн" гээд ихэд гунигтай байгаа бололтой хошуугаа унжуулах нь тэр. Мэдээж сонирхдогоос гадна гэрлэхийг хүсэж байгаа залуу нь садар самуунд орооцолдоод явдаг болохыг мэдээд хэн ч сайнаар хүлээж авч чадахгүй шүү дээ.

"Зүгээр дээ, Ёсан тийм зүйл---" гэх Юүигийн яриаг хажуугаар нь өнгөрч байсан Үёон тасалдуулан "Манай Ёсан тийм юм хийдэг  хүн биш. Битгий хүүхдийг элдвийн садар самуунд гүтгэж сэтгэлийг нь шархлуулаад бай!" хэмээн дүүгээ загнаж орхив. Азурагийн ам О хэлбэртэй болсоор ах руугаа хартал Үёон түүнийг няслаад "Ёсан тийм бүтэхгүй нөхөр байсан бол би та хоёрыг хүлээн зөвшөөрөх байсан гэж үү?" гэх ба энэ нь яг л ах хүн шиг сонсогдлоо.

Хөлгийн залуурчин дүүгээ зэмлэсэн байдалтай гасалсаар "Жон Үёоны дүү байж яахаараа ийм мэдрэмжгүй, мэдрэл байдаг байна аа? Ийм болохоор л би өөрийгөө чиний ах гэж хэлэхээс ичдэг юм шүү дээ" гэсээр хайр найргүй хэлж буй үгсээрээ дүүгээ идэх аж. Юүи уруулаа жимийн ах дүү хоёрын маргааныг шоолсоор инээдээ тэвчиж байгаа харагдана.

Жон Үёоны хэлдэг үнэний ортой ба Жон Азура зарим тал дээр жоохон мэдрэмжгүй хайнга хүн юмсанж. Өөрийг нь элдвээр хэлж байгааг тоосон шинжгүй байх агаад харин ч царай нь гэрэлтсээр ах руугаа итгэл найдвар тээсэн харцаар хараад "Тэгэхээр надад үнэхээр боломж байгаа гэж үү?" ийн чин сэтгэлээсээ лавлан асуухад хөлгийн залуурч ярвайсаар "Муу Ёсаныгаа өрөвдчихлөө... Ямар нүгэл үйлдсэн болоод чамтай учирчихдаг байна аа" гэж жинхэнээсээ найзыгаа өрөвдсөн аястай хариуллаа.

TreasureWhere stories live. Discover now