Хэдий эхнэр нь нум сум сайн харваж чаддаг ч тэрээр хэзээ ч хүний амь насыг өөрийн сумаар авч чадахгүй бөгөөд хүний амийг хороохыг хүсэхгүй болохыг мэдэх Сонхва эхнэрээ хүчилж бэлтгэл хийхийг шаардсангүй. Хүний амийг хорооно гэдэг зарим хүмүүст сэтгэл зүйн хувьд тийм амар зүйл бөгөөд эхнэр нь ийм амьдралаас хол өссөн учир түүнд томоохон шок болж үлдэх учир түүнээс их юм хүссэнгүй.Бүхэл бүтэн Хвасон гэх нэрийг зүүсэн байж эхнэрээ хамгаалж чадахгүй түүний гарыг цусанд будагдахад хүргэвэл өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй байх. Хүний амь таслах байтугай анд явж амьтан ч алж зүрхэлдэггүй гүнжийн хувьд дайсантай нүүр тулна гэдэг дэндүү байж боломгүй санагдаж байлаа. Гэвч гүнж бусад нь бүгдээрээ хөдөлж бэлтгэж хийж байхад өөрөө зүгээр суухаас татгалзсан байв.
Эхнэрийнхээ урмыг хугалж түүний хүсэл тэмүүллийг няцахыг цээрлэсэн ахмад эхнэртээ хэрхэн буу ашиглахыг зааж өгөхөөр шийдэв. Өөрийнхөө бууг эхнэртээ бариулаад өөрөө эхнэрийнхээ ард зогсоод хэрхэн онилохыг зааж өгч "Одоо амьсгаагаа түгжээд онилоод" гэхэд гүнж дуулгавартай гэгч нь түүний заавраар хийхэд "Одоо гохоо дар" гэх Сонхва гийн нар хиртэлт шиг ховор бөгөөд ихэд гүн сэтгэгдэл үлдээж алмайруулахад хүргэдэг зөгийн бал шиг зөөлхөн урсах чихэрлэг хоолой гүнжийн чихэнд хүрнэ.
Удалгүй тэр хавиар чангаас чанга буун дуу хадаж ойр хавийн модонд сууж байсан шувуунууд айж үргэн тэндээс нисэж байгаа харагдана. Анхны буудалт гэхэд байгаа сайн оносон гүнжийг хөлгийн ахмад магтсаар тэд үргэлжлүүлэн бэлтгэл хийх аж. Харин энэ үед Ёсаны өөдөөс харан зогсох эмэгтэй өнөө өглөө өөрт нь эрхэлж наалдаж байсан эмэгтэй биш мэт гал дүрэлзсэн харцаараа Ёсан руу ширтсээр зогсоно.
"Хөлгийн тогооч хэр сайн тулалдаж чаддаг болохоо харуулаач" хэмээн түүнийг бассан аястай дуугарах нь Ёсаны уурыг хүргэж байлаа. Түүний өмнө зогсох эмэгтэй тэр чигтээ таалагдахгүй байв, түүний этгээд зуршил өөрөөрөө бахадсан зан гэх мэтээс авхуулаад бүх юм нь дургүйг нь хүргэнэ. Өөрийг нь хоол хийдэг гээд басаад байгаа хэрэг үү? Идэх хоолыг нь хордуулж өөртөө ямар ч төвөг удахгүй бусдыг алах чадвартай Кан Ёсаныг басаад байгаа хэрэг үү?
Гэхдээ Ёсан бол өөрийнх нь янзыг үзсэн хүн бүрийн өөдөөс ухаан жолоогүй дайрч мунхаг алхам хийдэг нэгэн биш учир Азурагийн үгсийг нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаж байлаа. Тэрээр өөрийн дотоод ертөнцдөө амгалан байхыг хүсэж Азураг тэнд нь орхиод явахад генерал түүнийг өөртэй нь тулалдахгүй байгаад гомдол гаргав. Шинэхэн толгойны өвчнөөсөө холдсон хөлгийн тогооч гүнзгий амьсгаа аваад өөрийн хайрт хутгануудаа гаргаж ирээд хэдэн метрийн цаана байх мод руу шидэж эхэллээ.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...