🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖊 🏴‍☠️

878 120 34
                                    

Ширэнгэн ой шиг модон дундуур явсаар тэд эцэст нь нэгэн агуйд хүрч ирэх агаад бэлдэж ирсэн бамбараа асаагаад дотогш орлоо

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Ширэнгэн ой шиг модон дундуур явсаар тэд эцэст нь нэгэн агуйд хүрч ирэх агаад бэлдэж ирсэн бамбараа асаагаад дотогш орлоо. Далайн дээрэмчид нүдээ харанхуйд дасгаж бамбарын бүдэг гэрэлд агуу доторхыг шинжиж харах гэж хичээнэ. Тэр хавийг нэгжиж харсан Мингигийн "Тэгээд тэр эрдэнэс нь хаана байна аа?" гэх асуулт бусдынхаа анхаарлыг өөртөө татахад хүргэлээ.

Хөлгийн ахмад юу хийх ёстойгоо мэдэх янзтай гараа тосох бөгөөд түүнийг юу нэхэж байгааг хэлүүлтгүй ойлгосон Юүи биедээ авч явсан алмазаа гаргаад түүнд өгөхдөө "Дахиад тийм зүйл хийгээд үзээрэй" гэж нөхрөө зэмлэх нь тэр. Өөртөө байх хамгийн үнэтэй эрдэнэсээ эхнэртээ өгөөд хэрвээ би үхвэл сайхан амьдраарай гэх үгсийг далд утгаар хэлсний хариуд загнуулахаа гадарлаж байсан ахмад инээсээр өнгөрөв.

"Би үхэхгүй шөнө бүр чамайг тэвэрч унтаад өглөө бүр тэвэрч сэрээд чамд садаа болж амьдрах болно" ийн хөлгийн ахмад эхнэртээ өөрийг нь орхих бодолгүй байгаагаа илтгээд агуйн дээд хэсэгт байрлах жижигхэн нүхээр тусах гэрэл доор очиж зогсов. Тэрээр гартаа барьсан улаан алмаазыг дээш өргөн гэрэлд барихад гэрэл алзаамыг дамжин улаан гэрлийн туяа агуун ханан дээр тусаж эхлэх нь тэр.

"Гэрэл тусах хэсэгт бүгд очиж дарцгаа" хэмээн хөлгийн ахмад тушаахад бүгд улаан гэрлийн туяа ойсон хэсэг дээр очин дарахад агуйн нэг чулуун хана хөдлөх аж. Хана гэхээсээ илүү чулуун хаалга байж таарч чулуун хаалга нээгдэх үед Хвасон алмазаа буулгаад хаалга руу зүглэлээ.

Далайн дээрэмчид болон хоёр бүсгүй агуйны нууц таслалд орж ирэхэд тас харанхуй байх агаад Хвасон түрүүлж алхаад нэгэн зүйлд бамбараа дүрэхэд агуйн ханыг тойрон хийгдсэн тостой нугалааг дагуулан гал асаж эхлэв.

Минги Юүну болон Жуну нар уулга алдсаар "Яаж ийм зүйл байгааг мэдсэн юм бэ?" хэмээн алмайрсан байдалтай ахмад руугаа харахад Хунжүн догь царайлан "Манай найз муу ч үгүй эрдэм боловсролтой ханхүү байсан юм шүү" ийн Сонхва хэрхэн энэ бүхний талаар мэддэг байсан болохыг өгүүлнэ. Тэдний яриаг сонсож байсан гүнж нөхөр лүүгээ хараад "Моагийн номын санд хайж байсан номон дээр энэ бүхний талаар гардаг юм уу?"

TreasureHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin