Өнгөрсөн хэсэг дээр юу бичсэнээ сайн анзаараагүй зөндөө алдаа гаргасан байсан, дутуу дулимаг юм өгсөнд бас сүүлийн үед шинэ хэсгээ удааж оруулж та нарыг хүлээлгэж байгаад уучлаарай. Хэд хэдэн асуудал гарч миний ухаан санаа хаана яваад байгаа юм бүү мэд сүүлдээ бүр фикээ бичих урамгүй болчихсон 🥺🙏🏻
"Надаас хол бай" гэх Ёсаны дуу хадаж харин Азура улам түүнд наалдсаар тэд тэврэлдэх зодолдохын дунд байх агаад хөлгийн тогооч ярвайсаар "Яаж чам шиг ичих нүүргүй болох вэ?" гэв. Азура нүдээ эргэлдүүлсээр Ёсаныг яагаад ийм мэдрэмжгүй хөлдүү болохыг гайхсан байдалтай "Хэн л ийм царайлаг хүнд тэврүүлж үнсүүлэхгүй байхыг хүсэх вэ дээ?" хэмээн юу ч болоогүй мэт хариулах бөгөөд тэрээр сүүлийн хэд хоног Ёсаны гоо сайхныг анзаарсан юм. Ёсаны царай сүнс харсан юм шиг хувхай цайж "Одоо би царайлаг уу?" гэж балмагдсан хоолойгоор асуулаа.
Тэд ноцолдсон хэвээр "Чи царайлаг биш бол өөр хэн царайлаг байх юм?" хэмээн цэрэг бүсгүй өнөөдөр гоё өдөр байна гэх энгийн зүйл хэлж байгаа мэт хэлэх нь Ёсаныг нэлээдгүй гайхшруулж орхисон юм. Түүний мэдэхээр язгууртан айлын охид ийм балмад үйлдэл гаргаж эрэгтэй хүнд хамаагүй иймэрхүү зүйл хэлж болохгүй гэж заалгаж өсдөг байсан даа. Ах дүү хоёр нийгмийн хэв маягийг үнэхээр цөм өшиглөн эвдэж өссөн болохыг хөлгийн тогооч биеэрээ мэдэрч авав.
Дахиад нэг нэгнийхээ хоолойд хутга тулгах хоёрыг харсан хөлгийн залуурчийн тэвчээр алдагдаж залхсан байдалтай тэдний зүг явж эхлэхэд Үёоныг гүйж очоод нөгөө хоёрыг зодчих вий гэж эмээсэндээ Сан бушуухан түүний гараас хөтөллөө. "Та хоёр энэ утгагүй тулаанаа больж үз" хэмээн ах хүн шиг чангаар дуугарч "Энэ янзаараа удвал та хоёрын нэг нь амь үрэгдэж дуусах нь" ийн чухал царайлан өгүүлэх нь түүнийг хэчнээн нухацтай байгааг илтгэж байлаа.
Үёон ийм нухацтай бөгөөд бухимдсан байвал сайны дохио биш болохыг мэдэх хоёр өөрсдийн зэвсгээ доош буулгах бөгөөд Үёон яриагаа үргэлжлүүлсээр "Хэрвээ Ёсан чи манай дүүг албал би чамайг зүгээр өнгөрөөхгүй" гэж загнахад Ёсан гэмшин уруулаа тас жимийсээр доош харах аж. Тэрээр толгойгоо эргүүлэн дүү рүүгээ хараад "Харин чи манай Ёсаныг албал би чамайг ч бас зүгээр өнгөрөөхгүй шүү" гэж хэлэх боловч түүний үгсийн цаана хэрвээ томоотой байхгүй бол хайрт гүнжээс чинь нэг мөсөн салгаад тавина шүү гэх сүрдүүлэг нуугдаж байсан юм. Мөн энийг ч тэд маш сайн ойлгож байсан билээ.
"Ёсан ахмад чамайг дуудаж байсан" хэмээн хөлгийн залуурч энд ирсэн зорилгоо санан зарлахад хөлгийн тогооч шууд тушаалаар ахмадыгаа хайхаар явж харин Азура ахтайгаа үлдэв. Үёон нухацтай царайлсан хэвээр зогсох бөгөөд удалгүй санаа алдаж царайгаа зөөллөөд "Яагаад л Ёсаныг зовоогоод байдаг юм дээ?" гэж цуцсан аястай асуухад тэрээр жинхэнэ утгаар нь дүүгээ зэмлэх ах шиг сонсогдох аж.

YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...