1

1.6K 105 21
                                    

Дахиад л шинэ өглөө эхэлж би тогтсон цагтаа нүдээ нээж, нүүр амаа угаачихаад тольны өмнө ирж зогслоо. Урт шулуун үсээ самнаж, нүүрэндээ тос түрхээд уруулаа өнгөлөв.

Дүрэмт хувцсаа өмсөөд гэрээсээ гартал гэрийн үүдэнд Сонү дугуйтайгаа зогсож байлаа. Тэр намайг олж хараад нүүр дүүрэн инээмсэглэж гараа даллаад

"Жиү!"

Би түүний хажууд ирж зогсоод

"Өнөөдөр ч бас ирж ээ"

"Би чамайг ирж авахгүй бол чи дахиад л хоцроно биз дээ" гээд дугуйн дээрээ сууж хойд талынхаа суудал руу заалаа.

"Баярлалаа. Чи байхгүй бол би яана даа"

Би Сонүгийн хойноос сундлаад цүнхнээс нь барив. Хаврын зөөлөн агаар, нарны туяа нүүр нүдийг минь илбэж урд суух Сонүгийн таатай үнэр үнэртэж байлаа.

Сонү бид хоёр найзууд. Хэзээ найзууд болчихсон байснаа ч санадаггүй юм. Магадгүй дунд ангиас хойш байх. Энэ хүн үргэлж л миний хажууд байж байсан юм шиг санагддаг. Сонүгийн гэр манайхаас холгүй болохоор тэр бараг өглөө болгон намайг ирж авдаг. Энэ нь намайг бүр муу зуршилтай болгочихож.

"Жиү яа! Би шалгаруулалтанд орох гэж байгаа!" гэж хажуугаар өнгөрөх машинуудын чимээнээс давах гэж чанга орилж хэлэв

Би хариуд нь "Хаанахын шалгаруулалт юм бэ!" гэж орилтол

"Тэрийг тэнцсэн хойноо хэлье ээ!"

Бид хоёр 10 минутын дараа гэхэд сургуулийн гадаа ирж би дугуйнаас нь буугаад

"Хүргэж өгсөнд баярлалаа"

"Зүгээр ээ. Нэг сургууль юм чинь"

"За би тэгвэл анги руугаа явлаа. Дараа уулзъя" гээд явах гэтэл

"Би шалгаруулалтанд ямар бүжиг бүжиглэхээ шийдэж чадахгүй байгаа юм. Чи намайг бүжиглэхийг хараад сонгоод өгч болох уу?"

"Болно гэж үү?"

Тэр ийм чухал шийдвэрээ надаар гаргуулах гэж байгаа юм байх даа?

Сонү инээмсэглээд "Би зөвхөн чиний шийдвэрийг л дагамаар байна" гээд үсийг минь сэгсийлгэчихээд цаашаа гүйчихэв. Тэгснээ эргэж хараад

"Бид урьдынх шигээ нэг ангид байсан бол сайхан аа" гэж орилоод гүйж одлоо.

"Тийм шүү"

Би амандаа ийн шивнээд анги руугаа явлаа. Хичээл эхлэх цаг болчихсон байсан ч ангид багш орж ирээгүй байв. Хүүхдүүд шуугилдаад байсан болохоор миний урд суудаг ангийн дарга босч чимээгүй байхыг шаардлаа. Тэгээд буцаж суухдаа над руу харан инээмсэглэв.

Dilemma [Completed]Where stories live. Discover now