17

446 76 16
                                    

Энд мэс засал хийгдэж байна.

Улаан өнгөөр ийнхүү гэрэлтэх өрөөний гадаа Жонвон гараа салаавчлан сууж байлаа. Жэйк түүний хажууд хүрч ирээд

"Би эгчид халуун зүйл уулгачихаад ирье"

Жонвон саяхан л гүн бодлоосой салж байгаа бололтой толгойгоо дохиод "Тэг дээ"

Жэйк түүнийг харж нэг санаа алдаад эргэж харан алхлаа. Жэйкэд ч гэсэн Жонвоноос дутахгүй хэцүү байгаа ч тэр хэн хүнгүй ухаанаа алдчихаад байгаа энэ үед ухаантай байх гэж хичээж байв. Жонвоны цонхийсон царайг хараад Жэйк Жиүгийн ээжээс гадна Жонвонд ч бас халуун уух зүйл авч ирэх ёстойгоо өөртөө санууллаа.

Усанд живсэн Жиүг Хисын дөнгөж гаргаж ирээд байхад Жэйкийн дуудсан цагдаагийн машинууд хүрч ирсэн. Хисын ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривчлагдаж Жиү толгойдоо хүнд бэртэл аван хагалгаанд орсон. Олон цаг үргэлжлэх хагалгаа одоо дөнгөж л дундаа орж байна.

Жонвон Сонү руу залгаж болсон явдлыг хэлэх ёстойгоо санан салгалсан гараараа гар утсаа халааснаасаа гаргаж иртэл хэд хэдэн дуут шуудан ирсэн байв. Түрүү нь сүлжээгүй байсан учраас утсаа авч чадаагүй болохоо анзааран гүйлгэж хартал ихэнх нь Жэйкээс ирсэн дуут шуудангууд байв. Тэднийг алгасан танихгүй дугаараас ирсэн ганц дуут шууданг эхлүүлтэл Жиүгийн уртаар амьсгаа авах нь сонсогдлоо.

Жонвоны нүд томрон "Жиү?"

"Жонвон аа. Сайн уу?"

Айж, уйлснаасаа болж салганасан хоолойгоороо арай хийн нэрийг нь дуудахыг сонсоод Жонвоны нүднээс шуудхан л нулимс урсав.

"Өчигдрийн асуултанд чинь одоо л хариулах гэж байгаад минь уучлаарай. Тухайн үедээ сайн ойлгохгүй байсан ч би чиний хэлэх гээд байсан зүйлс ямар утгатай байсныг одоо ойлгож байна"

Жонвон нэг гартаа утсаа бариад нөгөө гараараа нүүрээ даран түүний хэлэх үг бүрийг сэтгэлээ эмтлэн байж сонсож байлаа.

"Би бүх зүйлд чамаас уучлал гуймаар байна. Бүх зүйлд"

Ингэж хэлээд Жиүгийн хоолой зангиран, уйлахгүйг хичээн уртаар амьсгаа авах нь утасны цаанаас сонсогдоход Жонвоны гарыг даган нулимс нь урсав.

"Миний хариулт бол тийм ээ. Би дэргэдээс чинь ганц ч алхам холдолгүйгээр үүрд дэргэд чинь баймаар байна. Хэрвээ би чиний гараас дахиад ганц л удаа атгаж чадах юм бол. Дахиад ганцхан удаа-"

Dilemma [Completed]Where stories live. Discover now