Жиү
Миний нэрийг Юү Жиү гэдэг. Би 17 настай. Ахлах сургуулийн 2-р ангид сурдаг. Ангийнхаа охиудуудтай ч, хөвгүүдтэй ч эвсэг байдаг ч надад найз байдаггүй. Энэ нь ч надад зүгээр байдаг.
Гэхдээ тэр хүн амьдралд минь гарч ирэх хүртэл...
Ян Жонвон... Хичээлээрээ ангидаа 1-т жагсдаг, сургуульдаа эхний 3-аас буудаггүй, хүүхэд болгоны хүндэтгэлийг хүлээсэн өөрөөсөө гэрэл цацруулдаг нэгэн. Надаас тэс өөр хүн гэсэн үг. Ангийн даргын дүр эсгэж надаас зүгээр эсэхийг минь асуудаггүй нь, хүүхдүүдтэй найзлаж бай гэж ятгадаггүй нь л надад түүнээс таалагддаг ганц зүйл байсан юм. Бид ахлах сургуулийн эхний жил хоорондоо бараг юу ч ярьж байгаагүй. Би хичээлээ хийж, чөлөөт цагаараа хүнгүй газар очиж ном уншиж, хичээлээ тараад Сонхүний бэлтгэлээ хийхийг харах гэсэн ердийн цагийн хуваарьтай байлаа.
Гэхдээ 2-р ангид орсон тэр өдөр Жонвон над дээр хүрч ирсэн юм.
Өдрийн хоолонд оролгүйгээр цонхоор харангаа дуртай бяслагтай талхаа идээд сууж байтал Жонвон сандлаа эргүүлж харуулаад урдаас минь хараад суучихлаа.
Бид хоёр өмнө нь ганц ч удаа ойрхон сууж байгаагүй. Харин өнөөдрөөс тэр миний урд сууж байгаа. Ангид биднээс өөр хүн байсангүй. Түүнийг яах гэж байгаа юм бол гээд гайхан харж байтал
"Чи яагаад үргэлж ганцаараа байдаг юм?" гэж надаас асуулаа.
"Надад тухтай байдаг юм"
"Ганцаарддаггүй юм уу?"
"Би гацаараа байна гэдэг ганцаарддаг гэсэн үг биш"
Тэр надаас "Ганцаараа байх ямар вэ?" гэж асуув.
Би идэж байсан талхаа ширээн дээр тавиад "Би хөгжилтэй байгаа хүмүүсийг харах дуртай. Гэхдээ дунд нь орохыг хүсдэггүй юм"
"Чи хэн нэгэнтэй хамт байж үзээгүй болохоор л ганцаараа байхдаа зүгээр байдаг байх"
"Магадгүй ээ"
Ингэхэд тэр ядаж миний нэрийг мэддэг юм болов уу? Ангийн дарга юм чинь мэддэг л байх. Яагаад гэнэт хүрч ирчихэд миний амьдралыг надтай хамт эргэцүүлээд байгаа юм бол?
Тэр өдрөөс хойш Жонвон хаа яваа газарт минь хамт явах болсон. Сургуулийн хүн бараг явдаггүй туслах шатан дээр ном уншаад сууж байхад минь хажууд хүрч ирээд өөрийнхөө номыг уншдаг байв.
Түүнээс яагаад ингээд байгаа юм бэ? гэж асуухад тэр "Би ганцаараа байхад чинь саад болохгүй ээ" гэж хэлж байсан.
![](https://img.wattpad.com/cover/292818403-288-k170245.jpg)
YOU ARE READING
Dilemma [Completed]
RomanceЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...