11

468 81 20
                                    

Зурагнуудаа үзээд сууж байтал нэг мэдсэн шөнийн 12 цаг болчихжээ. Маргааш нь хичээлтэй болохоор эртхэн унтъя гэж бодоод нүүрээ угааж гэрлээ унтраагаад орондоо оров. Тэгтэл гэнэт гэрийн хаалганы кодыг хэн нэгэн хийх нь сонсогдов. Ээж юм байхдаа?

Ээж гэнэт ирж байгаа юм байна гэж бодоод орж ирэхийг нь хүлээтэл ямар ч чимээ байсангүй. Гайхаад хэсэг сонсон хэвттэл дахиад код хийх нь сонсогдов. Буруу хийгээд байгаа бололтой нөгөө хүн дахин дахин хийх гэж оролсдоор л байв. Би гэртээ ганцаархнаа, дээрээс нь гадаа хав харанхуй байгаа болохоор орноосоо ч босож чадахгүй айн хэвтэж байгаад зориг гарган өрөөнийхөө гэрлийг асаагаад үүдний өрөө рүү очлоо. Хаалганы цаана хэн байгааг харах гэтэл харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байв. Ямартай ч эрэгтэй хүн бололтой. Яахыг нь хараад зогсоож байтал нөгөө эр цаашаа яваад өглөө. Тайвшран уртаар санаа алдаад өрөөндөө буцаж оров.

"Хэн нэгэн нь айл андуурсан бололтой"

Буцааж гэрлээ унтраагаад орондоо ороод хэвттэл нойр сэргэчихсэн байв. Янз бүрийн юм бодоод дээшээ хараад хэвтэж байтал гэнэт нөгөө чимээ дахиад гарч эхэллээ. Зүрх минь хурдан хурдан цохилж шүлсээ залгиад дахиад өрөөнийхөө гэрлийг асаав.

Яагаад явахгүй байгаа юм бол оо?

Үүдэндээ очоод байрныхаа хамгаалалтыг дуудах гэсэн боловч хариу өгсөнгүй. Цагдаа дууддаг юм бил үү?

Нөгөө хүн хаалганы код хийхээ болиод хаалга хүчтэй балбаж эхлэв. Удахгүй эвдээд ороод ирэх юм шиг санагдаж утсаа аваад шуудхан Жонвоны дугаарыг оруултал түүний сүүлийн удаа хэлсэн үгс санаанд минь орж цагдаа руу залгах гэж байтал утас дуугарлаа. Хэн гэдгийг нь ч харалгүйгээр шууд автал

"Жиү, унтаж байна уу?" гэж хэн нэгэн тайвнаар асуув.

"Сонхүнаа"

"Би найзуудтайгаа уулзчихаад харьж байна. Сайхан амраарай гэж хэлэхээр залгасан юм"

Нөгөө хүн хаалгыг минь улам хүчтэй цохисоор үг дуугарч чадахгүй чичрээд сууж байтал тэр

"Ямар нэгэн юм болоо юу?"

"М-манай гэрийн гадаа нэг танихгүй хүн байна" гэж арай хийн хэллээ.

"Чи ганцаараа байгаа юм уу?"

"Тиймээ"

"Хүлээж байгаарай би одоохон очлоо"

Тэр шууд утсаа таслаж би чихээ даран газар суув. Ганцаараа амьдрахын сул тал энэ. Чи хичнээн зоригтой байсан ч ямар нэгэн асуудал тулгарахад хэн нэгний туслалцаа хэрэг болох л болно.

Dilemma [Completed]Where stories live. Discover now