4

591 94 19
                                    

Шинэ долоо хоног эхэлж сургууль дээрээ иртэл Жонвон байсангүй. Утас руу нь залгасан ч дуудаад авахгүй байлаа. Унтчихсан юм байх даа. Дараагийн цагаас хүрээд ирэх байх гэж бодоод хувцсаа сольж өмсөв. Биеийн тамир дээр ирцээ бүртгүүлчихээд хийх юм олдохгүй байсан болохоор багшийн нүдийг хариулж байгаад нууцаар заалнаас гарч сургуулийн коридороор алхав. Бүх ангид хичээл ороод сургууль чив чимээгүй байх энэ үе надад хамгийн их таалагддаг юм. Бусад ангиас арай зайтай байдаг хөгжмийн өрөөнөөс төгөлдөр хуурын чимээ гараад байхаар нь очоод хартал хаалганд нь бага зэргийн завсар гарчихсан байлаа. Төгөлдөр хуурын хойно арагшаа хараад сууж байгаа энэ хүн хэн юм бол? Хөгжмийн багш юм байх даа? Ямартай ч тоглож байгаа ая нь үнэхээр тайвшруулж байна...

Чимээгүйхэн тоглохыг нь сонсоод зогсож байтал тэр хүн гэнэт над руу эргэж харав.

И Хисын?

"Юү Жиү?"

Ашш хичээлийн цагаар багштай таарчихлаа. Ингэж бодоод гялс эргэж хараад явах гэтэл

"Чи хичээлдээ суухгүй юу хийж байгаа юм?"

Мэдээд байсан юм аа...

"Биеийн тамир орж байгаа" гэж бувтнатал тэр босч ирээд

"Биеийн тамир чухал хичээл биш юм уу?"

"Зүгээр л өнөөдөр тогломооргүй өдөр байсан юм" гээд өөрийн эрхгүй доошоо харан уртаар санаа алдтал Хисын гараа нүүрэнд минь хүргэх гэж байна уу гэлтэй дээшлүүлж эхлэв. Тэр хацарт минь яг хүрэх гэж байснаа ухаан орсон бололтой гараа буцааж буулгаад

"Ямар нэгэн юм болоо юу?"

"Онцын зүйл биш ээ"

"Хаалгаа хаачих"

"Юу?" гайхаад түүн рүү хартал Хисын инээгээд "Хичээл орж байна" гэхэд нь би толгой дохиод хаалгаа хаалаа. Хисын буцаж төгөлдөр хуурынхаа ард суугаад "Чи тоглож чадах уу?" гэж надаас асуув.

"Чадахгүй ээ"

"Дуртай ая байгаа юу?"

"Ммм. Mariage d'Amour?"

Тэр толгой дохиод нарийхан хуруунуудаараа төгөлдөр хуурын хар цагаан даруулууд дээр ээлжлэн дарж эхэллээ. Цонхоор орж ирэх өглөөний нарны туяа сайхан төрхийг нь улам гэрэлтүүлж байв. Хисын хөгжмөө тоглож байхдаа нүдээ аниж байсан нь надад түүнийг ширтэх боломж өгч байлаа. Түүнийг тоглож дуусаад нүдээ нээхэд би алгаа зөөлөн ташаад

Dilemma [Completed]Où les histoires vivent. Découvrez maintenant