19

418 71 5
                                    

Тэр өдрөөс хойш Жонвон эмнэлэг дээр дахин ирсэнгүй. Удахгүй шүүх хурал болох гэж байгаа учраас завгүй байгаа байх. Миний бие сайжирч яг одоо эмнэлэгээс гарахаар юмаа бэлдэж байна. Ээж намайг яаж ч байсан япон руу дагуулж явна, хэрвээ шууд явчихсан байсан бол чамд ийм зүйл тохиолдогүй байсан гэх мэтээр үглэсээр л байгаа. Харин би Жонвоныг бас найзуудаа орхиод явахыг хүсэхгүй байна.

Халаасанд байсан утсанд мэдэгдэл ирж, гаргаад хартал шинэ мессеж ирсэн байв.

"Өнөөдөр уулзаж чадах уу?"

Сонхүнээс ирсэн мессежийг хараад би таг гацаж орхив. Би Жонвоныг л зөвхөн бодоод Сонхүний талаар мартчихсан байсан юм биш. Үргэлж түүний талаар бодож, шаналж, санаа зовж байсан.

Одоо л харилцаагаа дуусга гэж байгаа юм шиг бидний 7 дахь уулзалт л үлдчихсэн байна...

Цүнхтэй юмнуудаа ээжийн машинд хийгээд эмнэлэгээс хөдөллөө. Хотын төв рүү орсны дараа би ээжид

"Ээжээ, би нэг найзтайгаа уулзчихаад ирье"

"Юу? Дөнгөж эмнэлэгээс гарч байж юугаа яриад байгаа юм?"

"Та намайг долоо хоногийн дараа япон авч явна гэсэн биз дээ? Надад салах ёс хийх олон хүн байна" гэтэл ээж дурамжхан толгойгоо дохиод замын хажууд машинаа зогсоолоо.

"Удахгүй ирээрэй. Ямар нэгэн юм болвол шууд залгаарай"

"Ойлголоо"

Ээжийн машинаас буугаад Сонхүнтэй уулзахаар болсон кафедаа ирлээ. Үе үе цаг руу харан сандарсандаа өвдөг минь чичирч, хоёр гараа хооронд нь тас атган суув. Юу гэж хэлвэл дээр юм бол?

Сонхүн тохирсон цагаасаа бараг 30 минут хоцрон кафед орж ирлээ. Энэ нь надад ихийг бодох боломж олгосон юм. Сонхүн энгийн цагаан цамц, хар жийнсэн хүрэм өмсөж ханцуйг нь хойш мушгисан байлаа. Байдгаараа л төгс төгөлдөр... Хэтэрхий нүд гялбуулам. Би одоо ч өөрийгөө түүний гэрэлд сарнин алга болж байгаа юм шиг мэдэрч байна.

"Уулзаагүй удсан байна"

Сонхүн над руу инээмсэглэн энгийнээр ингэж хэллээ. Ээж түүнийг намайг эмнэлэгт ухаангүй байх хугацаанд өдөр шөнөгүй өрөөний минь гадаа сэрэхийг минь хүлээж байсан гэж хэлсэн. Харин дараа нь тэр ганц ч удаа харагдаагүй. Бас зурвас ч бичээгүй.

"Тийм ээ. Уулзаагүй удсан байна"

Бид хоёр кофе захиалаад ирэх хүртэл нь чимээгүй сууцгаалаа. Магадгүй Сонхүн ч гэсэн юу гэж хэлэхээ бодож байгаа байх. Эцсийн эцэст энэ бидний 7 дахь уулзалт шүү дээ. Энэ үеэр түүнтэй өнгөрүүлсэн үлгэрийн юм шиг өдрүүд толгойд минь эргэн тоглогдож байв.

Dilemma [Completed]Место, где живут истории. Откройте их для себя