"Чи намайг сайн ээж байх гэж хичээж байгааг ойлгохгүй байна уу?"
"Японд хөгжилтэй байх болноо. Би тэнд байгаа штээ"
"Тийм ээ. Чи үхэж байхдаа таарсан амьтан мөн. Гэхдээ л би чамайг хамгаалах болно. Тэнэг амьтан болохоороо"
"10, магадгүй 20 жилийг зарцуулж магадгүй ч би буцаад дэргэд чинь очтол чи намайг мартахгүй байж чадах уу?"
"Чамайг бэлтгэл дээр ирэхээ больж, тэмцээн ч үзэхээ больсны дараа надад яг л чухал зүйлээ алдаж байгаа юм шиг их хэцүү байсан. Гэхдээ чамайг сургууль дээр олж хараад ямар их баярласан гээч. Ахиад чамайг алдмааргүй байгаа болохоор миний дэргэд байгаач"
"Гэхдээ энэ удаа арай өөр. Энэ удаа би чамайг үхчихвэл өөрийгөө гуниглах үгүйг мэдмээр байна"
"Би чамд хайртай. Хэрвээ чамайг л хүсэх юм бол би япон руу дагаад явсан ч чадна"
Бүхий л дурсамжууд минь нүдний өмнүүр харагдан хажууд хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ чихэнд сонсогдсоор бий нүдээ удаанаар нээлээ. Ээж намайг нүдээ нээхийг олж хараад ямар нэгэн юм хэлэн хажуудах цагаан халаттай хүмүүс рүүгээ ориллоо. Толгой өвдөж байна. Би эмнэлэгт байна уу?
Нээрээ тийм. Би ус руу үсэрсэн шүү дээ. Тэгэхээр тэр бүхэн зүүд биш байж.
Жонвон. Жонвон яасан бол?
Арай хийн гараа явуулан ээжийн гарт хүрээд "Жонвон яасан бэ?" гэтэл ээж
"Найз залуу чинь уу? Гадаа байгаа. Одоо дуудаадахъя" гэлээ. Ээжийн энэ үгийг сонсоод санаа амран гүнзгий амьсгаа авлаа. Хисын яасан юм бол?
Эмч нар биеийн байдлыг минь үзээд өрөөнөөс гарцгаалаа. Би хагалгааны дараа 2 хоног ухаангүй байсан гэсэн. Ээж намайг өндийлгөж суулгаад хойно минь эвтэйхэн байхаар дэр эвж өгөөд сандал дээр суулаа.
"Жонвоныг дуудна гэсэн яасан?"
"Уг нь саяхныг хүртэл энд байсан юм. Олж чадсангүй. Удахгүй хүрээд ирэх байх" гэхэд нь би толгойгоо дохилоо.
Хурдхан л харах юмсан...
Ээж нэг л учиртай инээснээ "Чиний дуртай тамирчин байна аа. Нөгөө хэн билээ. Аан тийм Сонхүн. Тэр ч бас өглөөг хүртэл энд байсан. Ёстой нэг бүгд хааччихдаг байна аа" гэснээ "Чи тэрнийг яаж танидаг болсон юм. Сургууль дээрээ юу?" гэж асуув.
YOU ARE READING
Dilemma [Completed]
RomanceЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...