20

426 70 22
                                    

Маргааш Хисыны шүүх хурал болно. Харин 2 хоногийн дараа би япон руу явна. Явахаасаа өмнө Хисынтэй уулзах сүүлчийн боломж минь байх гэж бодоод одоо хоригдож байгаа газар луу нь явж байна. Тэр хүнийг хүндэлж явдаг багш минь гэж харах уу, намайг алах гэж оролдсон алуурчин гэж харах уу гэдгээ одоо ч сайн мэдэхгүй байна.

Автобусны цонхон дээр тусах, бүрэн эдгэж амжаагүй нүүрэн дээрх шархаа хараад гараараа зөөлхөн хүрэв. Үүнийг харах болгонд гартаа хутга барисан Хисыны төрх толгойд минь орж ирдэг.

Хотын захад байдаг хорих ангид очиж уулзах хүсэлтээ гаргачихаад сууж байтал хажууд нэг хүн ирж суулаа. Их үнэтэй бөгж гартаа зүүж, үнэт эдлэл шигтгэсэн таяг барисан байгаагаас нь харвал эд хөрөнгөө гайхуулах дуртай хүн бололтой. Тэр 50 орчим насны ах намайг ихэд сонжин хараад байхаар нь тэсэлгүй жаахан холдож суулаа. Гэтэл тэр надтай дахин ойртож суугаад

"Чи Юү Жиү байх аа?"

Миний нэрийг мэдэж байсанд нь гайхан хажуу тийш хартал

"Би И Хисыны аав И Жунтэ байна"

Энэ хүн Хисынтэй уулзах гэж ирсэн юм байх даа. Харахад тааламжгүй хүйтэн төрхтэй хүн байсан болохоор бие минь жийрхэж

"Аан тийм байх нь ээ" гээд дуугаа хураалаа.

Тэр хүн урагшаа харж суугаад "Надад хүүгийнхээ өмнөөс уучлал гуйх алга. Тэр хэргээ хүлээсэн ч надад бууж өгөх хүсэл алга" гэж шийдэмгий хэллээ. Ийм хүн байх аа?

"Надад танаас өршөөл сонсох бодол алга" гэж хэлээд босон явах гэтэл

"Би Хисыны хийсэн зүйлийг буруу гэж бодохгүй байна. Тэр болдоггүй хүүхнийг л шийтгэх гэсэн. Харин болиулсан хүн нь л буруутай. Болгоомжтой л байгаарай" гэж хэллээ.

Сүрдүүлж байгаа юм байх даа? Гэхдээ хэнийг? Жонвоныг уу? Намайг уу?

Яг үүнтэй зэрэгцэн шоронгийн харгалзагч нэрийг минь дуудаад Хисыныг надтай уулзахыг зөвшөөрсөн гэж хэлэв.

Түүнтэй уулзахаас айхгүй байгаа юм биш ч нөгөө талаараа яаж сууж байгааг нь хармаар байна.

Уулзалтын өрөө рүү ороод сууж байтал тун удалгүй тэр хүрч ирлээ.

Жаахан турж, царай алджээ...

Хисын урд минь суугаад инээмсэглэж "Чамайг харна гэж бодсонгүй шүү"

"Надад асуух зүйлс байсан юм"

Dilemma [Completed]Where stories live. Discover now