Тэр хүн намайг завьнаас буулгаж нуурын эрэг дээрх хуучивтар модон байшинд авайчив. Дээшээ тэнгэр лүү хартал хэдэн мянган одод гялалзаж байлаа. 6-р сар учраас гадаа дулаахан, агаар нь сайхан байв. Ийм сайхан өдөр үхэх нь ээ.
Байшин руу ортол нэг модон ширээний хажууд хоёр сандал өөд өөдөөс нь харуулаад тавьчихан байв. Тэр намайг сандлан дээр суулгаж хүлээд өөдөөс минь харан суулаа. Тэгээд арьсан материалтай ороож далд хийсэн юмаа ширээн дээр гаргаж дэлгэтэл тэр нь янз бүрийн хутганууд байв.
"Алив. Эднээс сонгооч. Шийдвэрийг би чамд үлдээж байна"
Тэр хутгануудыг хараад л айсандаа хөл минь салганаж нулимс минь урсаж эхэллээ.
"Багшаа, та яагаад ингээд байгаа юм бэ?"
И Хисын сандлаа налж суугаад "Өө нээрээ тийм. Би чамд бүгдийг нь ярьж өгнө гэсэн шүү дээ"
14 хоногийн өмнө
Сургуулийн хажууханд байдаг кафед Никитэй хамт хичээлээ хийгээд сууж байлаа. Тэр намайг зарим хичээлд нь туслаад өгөөч гэж гуйсан юм. Би нэг шалтгаанаар Япон хэлдээ их сайн. Тийм болохоор бид хоёрт ойлголцоход амар байдаг. Ники заримдаа уран зохиол гэх мэтийн хичээлээ солонгос хэл дээр сайн ойлгодоггүй болохоор надаас тусламж авдаг юм.
Цонх руу хараад нар жаргахыг ширтэн сууж байтал Ники
"Юу бодож байгаа юм?"
"Ээж маань юу хийж байгаа бол л гэж бодсон юм"
Ники хичээлээ хийнгээ "Ээж чинь японд байгаа гэсэн байх аа"
"Тийм ээ. Ээж намайг бага байхаас л байнга япон руу явдаг байсан. Намайг дунд сургуульд ороход япон хүнтэй гэрлэсэн. Би ахлах сургуулиа төгсөтлөө солонгост сурмаар байна гэж ээждээ хэлсэн юм. Тэгээд л ээж маань байнга япон руу ч , солонгос руу ч ирж очих болсон"
"Чи тэрнийг санаж байна уу?"
Би толгойгоо сэгсрээд "Зүгээр л... тэр над дээр ирэлгүй бараг 2 сар болж байна. Намайг өөрийгөө аваад явчихтай болох тусам тэр хүний надад тавих анхаарал багасаж байгаа. Надад одоо ч хэн нэгний хайр халамж хэрэгтэй байгаа байтал..."
Би аавыгаа бараг санадаггүй. Тэр намайг 3 настай байхад өөд болсон. Гэхдээ би аавыгаа үргэлж миний дэргэд хамт байдаг байсныг, бас үргэлж намайг хайрладаг байсныг нь одоо ч мэдэрдэг. Харин ээжийн хувьд би үргэлж түүний хоёр дахь сонголт байсан. Тэр ажил, эрчүүдээ миний дээгүүр тавьж, намайг харах болгондоо яагаад ч юм их уурладаг байсан. Намайг аавыгаа санагдуулаад байна аа гэж.

CZYTASZ
Dilemma [Completed]
RomansЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...