Богино даашинз, хөх өнгийн жийнсэн хүрэм өмсөөд цагаа хартал одоо гэрээсээ гарахад яг цагтаа очиж таарахаар байлаа.
Гэрээсээ гараад чихэвч зүүн алхсаар 25 минут орчмын дараа сургууль дээр ирэв. Өнөөдөр Сон Хүн бид хоёр хамтдаа тэмцээн үзнэ. Хэрвээ надаар тоглоогүй байсан бол шүү дээ. Дээр түүнтэй уулзсан газраа очтол Сонхүн хана налаад зогсож байлаа. Цагаан цамц, урт хар цув өмссөн нь өөрт нь үнэхээр сайхан зохиж байна. Тэр намайг олж хараад өөдөөс минь ирж
"Чи ирчихжээ"
Би толгойгоо дохин түүнтэй хамт сургуулийн заал руу явлаа. Ингээд зэрэгцээд алхаж байгаадаа итгэж ч чадахгүй нь. Анх ахлах сургуульд орохдоо түүнийг хараад анхны харцаар дурлаж байсан юм. Судлаж, мэдэх тусам надаас хол хүн юм шиг санагддаг байсан...
Бид хоёр зааланд орж ирээд суудлаа олж суусны дараа Сон Хүн цуваа тайлаад хөлийг минь хучиж өгөв
"Баярлалаа"
Тэмцээн эхлэх арай болоогүй байгаа бололтой юу ярихаа мэдэхгүй сууж байтал
"Чамайг тэмцээн дээр ирэхгүй байхаар чинь их гайхсан шүү. Бэлтгэл дээр хүртэл байнга ирдэг байсан байж"
"Намайг очдогийг мэддэг байсан хэрэг үү?"
"Тийм ээ. Бэлтгэлээ хийж байхад хэн нэгэн хараад байхаар эхэндээ хэцүү санагддаг байсан ч хүн үзэж байхад сайн хийх хэрэгтэй гэж бодсоор тэр цагийг их үр дүнтэй өнгөрүүлдэг байсан байна лээ. Чамайг ирэхээ болисны дараа бэлтгэл маань их муудсан шүү" гээд зөөлөн инээмсэглэв
"Ямартай ч тус болдог байсандаа баяртай байна"
"Чи хэдий сагсанд дуртай болсон ч уран гулгалтанд дуртай хэвээрэй байж болохгүй гэж үү?" гээд нүд рүү минь удаанаар ширтэхэд би сандран өөр тийшээ харлаа
"Эсвэл сонирхдог залуу чинь сагс тоглодог юм уу?" гэхэд нь би гараа өмнүүрээ савчин "Үгүй дээ"
Сонхүн том гэгч нь инээмсэглээд "Ашгүй дээ, тэгвэл дараа нь бэлтгэл дээр минь ирээч. Би шинэ үзүүлбэр бэлдэж байгаа"
Намайг хэсэг эргэлзэж байгаад толгойгоо дохиход Сонхүн гараас минь бариад чигчий хурууны амлалт хийв.
"Амласан шүү"
Тэмцээн эхлэх дөхсөн бололтой заал ч дүүрээд эхлэв
"Жиү"
"Яасан?"
Юм бодолгүй Сонхүн харсныхаа дараа би их гайхав. Тэр яаж миний нэрийг мэддэг билээ? Гайхсан царайг минь анзаарсан бололтой тэр
![](https://img.wattpad.com/cover/292818403-288-k170245.jpg)
YOU ARE READING
Dilemma [Completed]
RomanceЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...