Өнөөдөр Хисыны шүүх хурал болж байгаа. Ээж шүүх хурал руу явсан болохоор би гэртээ ганцаараа байна. Энэ тэрийг хийж цаг нөхцөөсөөр өдрийн 3 цаг болов. Өглөөнөөс хойш үргэлжилсэн шүүх хурал одоо бараг дуусаж байгаа байх. Тэнгэр нэг л бүүдгэр байх чинь. Бороо орох гэж байгаа бололтой. Утсанд дуудлага ирж, аваад хартал Жонвоноос байлаа.
"Байна уу?"
"Жиү. Хисыныг бүх насаар нь хорих шийдвэр гарсан"
Жонвоны хоолой их л баяртай сонсогдож байв. Хэзээ нэгэн өдөр миний өмнө дахин гарч ирэх вий гэхээс айж байна гэж хэлсэн. Харин би Хисыны өмнөөс юу мэдрэх ёстойгоо сайн мэдэхгүй л байна.
"Сайн ажиллажээ"
"Би одоо шүүхээс гараад явж байна. Ээжид чинь цэгцлэх ажил байна гээд орой болтол гадуур явна гэсэн. Танайд очиж болох уу?"
"Тэг ээ. Хүлээж байя"
Жонвоныг хүлээгээд суваг солиод сууж байтал мэдээн дээр танил нэр сонсогдоод өнгөрөв. Буцааж тавиад анхааралтай сонстол
"Шуурхай мэдээ. Дөнгөж сая проукрорын төв байрны гадаа олны анхаарлыг татаад буй И Хисыны хэргийг хариуцан авч өнөөдөр амжилттайгаар ялыг нь үүрүүлээд байсан Ян проукрорын машин дэлбэрлээ"
Ян проукрор гэнээ? Жонвоны аав уу?
"Тухайн үед Ян проукрор машин дотроо байсан бөгөөд газар дээрээ нас барсан. Хэргийг хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч олон хүн хүүгийнх нь хэргээс болж компани нь хувьцааны уналтанд ороод байгаа И Жунтэ захирал гэж таамаглаж байна"
Яг энэ үеэр хаалганы хонх дуугарлаа. Жонвон ирж байна. Толгой дотор минь хэтэрхий олон зүйлс нэг зэрэг эргэлдэж, эсвэл бүр юу ч бодогдохоо больж чих шуугиж эхэллээ. Хэд хэдэн удаа хонх дарсны эцэст Жонвон хаалганы нууц кодыг хийгээд гэр лүү орж ирэв.
"Яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм?"
Аавынх нь талаар мэдээ явж дуусаад араас нь өөр мэдээ яваад эхэлчихсэн байв. Одоохондоо юу ч мэдээгүй байгаа Жонвоны царай руу харахад зүрхийг минь нэг зүйл хатгаад авах шиг л санагдлаа.
Жонвон царайг минь хараад "Ямар нэгэн юм болоо юу?"
Түүний утсанд дуудлага ирж "Уучлаарай. Утсаар яриадахъя" гэж хэлээд цаашаа явав. Би удирдлагаа гартаа чанга атгасан чигтээ уйлахгүйг хичээж байлаа. Бүрхэг тэнгэр лүү хараад Жонвоны яриаг сонсож байхад нулимс нүдийг минь дүүргэж байв.
YOU ARE READING
Dilemma [Completed]
RomanceЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...