"Миний бэлтгэл бараг дуусаж байна"
"За. Би бараг ирчихлээ"
Би яг одоо хичээлээ тарчихаад Сонхүний бэлтгэлээ хийж байгаа газар луу явж байна. Гадаа аль эрт харанхуй болсон ч дулаахан байлаа. Зун цаг ирж байна шүү дээ. Өвлийн ордны хажууд иртэл Сонхүн бэлтгэлийнхээ цүнхийг үүрчихсэн над руу далласаар гарч ирлээ. Би түүний энэ инээмсэглэлийг харах дуртай. Миний сайхан, муухай бүхий л бодлыг шуудхан хийсгэж орхидог энэ нүд гялбуулам инээмсэглэл...
Тэр гүйсээр хажууд минь хүрч ирээд
"Хүлээлгэчихсэн үү?"
"Үгүй ээ. Дөнгөж сая л ирлээ"
Сонхүн үсийг минь зөөлөн илээд гараас минь хөтөллөө. Өнөөдөр бидний 3 дахь уулзалт. Түүнтэй уулзах тусам илүү удаан хамт байхыг хүсэж, илүү гүн дурласаар л байна. Магадгүй 7 удаагийн уулзалтаар бүхнийг цэглэнэ гэж бодож байсан минь өнгөрсөн байх. Долоон удаа уулзаж дуусаад магадгүй тэр намайг орхисон ч би түүнийг сэтгэлдээ тээсээр үлдэх байх.
"Би утсаа орхичихож" Сонхүн халаасаа тэмтэрч үзээд ингэж хэлэв.
"Бэлтгэлийнхээ зааланд уу?"
"Тийм ээ. Хамтдаа орж авах уу?"
"За"
Сонхүнд хөтлүүлээд буцаад ордон руу алхлаа. Би түүнийг эртнээс мэддэг байсан болоод ч тэр юм уу бид хоёр яг л удаан хугацааны турш хамт байсан хүмүүс шиг дотно байдаг.
Сонхүнийг гарсны дараа тэр газар хааж байсан бололтой манаачаас өөр хүн дотор нь байсангүй. Манаач бид хоёрт түлхүүр өгөөд хурдан эргэж ирээрэй гэж захив. Бид хоёр харанхуй коридороор алхсаар мөсөн гулгуурын талбайд ирлээ. Тэр утсаа олсон бололтой халаасандаа хийснээ над руу нэг тийм жоготой харцаар харав.
"Яасан?"
"Чи гулгамаар байна уу?"
"Үгүй ээ"
Сонхүн хаанаас ч юм нэг тэшүүр гаргаж ирснээ намайг сандал дээр суулгаад гутлыг минь тайлах гэхэд нь
"Би өмнө нь ганц ч удаа гулгаж байгаагүй штээ"
"Тэгвэл өнөөдөр сурчих"
"Би унахаас айгаад байдаг юм" гэтэл Сонхүн хоёр гараас минь зөөлөн атгаад
"Би хажууд чинь байна шүү дээ" гэж хэллээ. Түүний нүд рүү хараад үгүй гэж хэлж чадсангүй дуугүй толгойгоо дохитол Сонхүн инээмсэглээд гутлыг минь сольж өгөв. Гараас нь тас зуураад талбай руу гартал хөл минь хэдэн тийшээ гулгаад надад огт захирагдахгүй байлаа.
![](https://img.wattpad.com/cover/292818403-288-k170245.jpg)
YOU ARE READING
Dilemma [Completed]
RomanceЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...