7

514 75 16
                                    

Хэрвээ би тэр өдөр Сонхүний гараас цэцэг аваагүй байсан бол, Жонвонд л ганцхан үнэнч байсан бол магадгүй өнөөдөр ийм зүйл тохиолдохгүй байсан байх.

"Өө сэрчихсэн үү?"

Толгой минь хүчтэй өвдсөөр арай хийн нүдээ нээхдээ дүрэмт хувцасаы минь гадуур маш чанга хүлсэн байгааг олж харав. Арай гэж толгойгоо өргөн харвал тэр хүн урдаас минь хараад суучихсан завь сэлүүрдэж байх нь тэр. Одоо орой болж байна уу, шөнө болж байна уу гэдгийг ч мэдэхгүй байна. Ямартай ч гадаа харанхуй бас маш хүйтэн байлаа. Нимгэхэн дүрэмт хувцаснаас өөр юмгүй болохоор хамаг бие минь чичирч, ширүүн олс амьсгалах бүрд минь арьсыг минь зулгалж байх шиг санагдав.

"Яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?" гэж чичирсэн хоолойгоор асуутал

"Бидэнд хугацаа байна аа. Би чамд бүгдийг нь тайлбарлаж өгөх болно"

Завь гол даган урссаар байх бөгөөд өргөн голын хоёр талаар шигүү ой мод ургасан байлаа.

"Бид хаана байгаа юм бэ?"

"Амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг өнгөрүүлэхэд сайхан газар биш гэж үү? Эргэн тойрноо нэг хар даа. Ус нь тогтуун, бас гүн болохоор хэн нэгний хүзүүнд чулуу уяад шидэхэд яг тохирсон газар"

Тэр ингэж хэлээд сэтгэл бахдам гүнзгий амьсгаа авлаа. Түүний энэ үйлдэлд бие минь зарайн бүр ч илүү чичирч эхэллээ.

"Битгий их хөдлөөрэй Жиү. Хөдлөөд байвал завь хөмөрчихнө шүү. Би бол сэлээд гарчихаж чадна. Харин чамд тийм аз тохиохгүй л байх"

Хөл рүүгээ хартал том дөнгө шиг зүйл дүүжилчихсэн байлаа. Надад үнэхээр гарах гарц байхгүй юм гэж үү? Ойр хавьд хэн нэгэн байвал туслаач дээ.

Энэ бүхэн яаж байгаад ийм болчихов оо?

Нэг сарын өмнө

Сургууль дээрээ ирэхэд хөл минь нэг л газар хүрч өгөхгүй, үүлэн дээгүүр хөвөөд байгаа юм шиг мэдрэмж төрж байв. Өчигдөр хичээлээ таслаад шөнө болтол Сонхүнтэй хамт байсан болохоор юм байх даа?

Шатаар гараад анги руугаа очтол үүдэн дээр нь ойрд хараагүй хүн зогсож байв. Би баярлан инээмсэглээд

"Сонү яа!" гэж орилсоор гүйж очтол Сонү намайг олж хараад нүд нь зураас болтлоо инээмсэглэсээр өөдөөс минь гүйж ирэв. Шуудхан хүзүүгээр нь ороон тэвэртэл тэр намайг дээш өргөн эргүүллээ. Бид хоёр бие биенээ харан инээд алдсаар

Dilemma [Completed]Onde histórias criam vida. Descubra agora