16

413 70 7
                                    

"Сүүлчийн хүсэл байна уу? Юү Жиү?"

Одоо юу ч хийж чадахгүйгээ ойлгоод чимээгүйхэн нүдээ анилаа. Нулимс минь хацар даган урсаж би зүгээр л Хисын намайг өвтгөлгүй дуусгаасай гэж хүсэж байв.

"Байхгүй юу? Зүгээр дээ. Дахиад жаахан бодсон ч болно"

Хисын буцаад нөгөө сандал дээрээ өөдөөс минь харан суув. Тэр энгэрийнхээ халааснаас нэг зураг шиг зүйл гаргаж харснаа ёжтой инээж

"Энийг хар даа. Цүнхнээс чинь олсон юм" гээд өмнө минь барилаа.

Миний хэзээ ч мартахгүй өдөр.

Жонвоны бичгээр доор нь ингэж бичсэн, гартаа зайрмаг барьж жаргалтайгаар инээмсэглэсэн бид хоёрын зураг байлаа. Өчигдөр орой паркад авхуулсан. Нүднээс минь зогсоо зайгүй нулимс урссаар л байв.

Тэр мартаагүй байж.

Жонвон бид хоёр үерхэж эхлээд удаагүй байсан үе. Жонвон аавын минь дарж өгсөн зурагнуудыг хараад гараас минь барин ингэж хэлсэн.

"Юу ч болж байсан би цаашид дэргэд чинь байна. Хамгийн жаргалтай үеүдийг чинь хамт өнгөрөөж, тэр болгоныг зурганд буулгаж, чухал зүйлсийг тэмдэглэж авч байх болно. Яг л аавын чинь хийдэг байсан шиг. Би чамайг хэзээ ч ганцааранг чинь үлдээхгүй"

Чи намайг хэзээ ч ганцааранг минь үлдээхгүй гэсэн. Тэгтэл одоо хаана байгаа юм бэ? Би айгаад байна Жонвон аа.

"Ян Жонвон энэ зургийг номны чинь завсар хийж үлдээсэн байна лээ. Сүүлийн удаа харуулахгүй бол болохгүй гэж бодоод"

Хисыны санаанд ямар нэгэн зүйл орсон бололтой инээд алдаад "Тэр хүүхэд чамайг хамгаалах гэж чамтай хамааралгүй хүний дүр эсгэж байсан. Угаасаа Ян проукрорын хүү гэдгээрээ миний анхаарлыг хангалттай татаж байж чиний найз залуу хэвээрэй байвал намайг судлахад хэцүү байсан байх. Би бүр хууртахаа шахсан гээч"

Жонвон миний төлөө бүхнийг хийж байж ээ. Тэгтэл би түүнийг араар тавьж, салах гэж гэрт нь хүртэл очоод л... Өөрийгөө үзэн ядаж байна.

Хисын бугуйн цагаа хараад "Тийм ч их цаг үлдсэнгүй. Одоо сүүлийн хүслээ хэл"

"Үхэхээс чинь өмнө ганцхан хүн толгойнд чинь орж ирнэ гэвэл тэр хүн нь хэн байх юм шиг байна?"

"Би үхэж үзээгүй болохоор мэдэхгүй байна аа"

Жэйкийн яриад байсан зүйлийн утгыг одоо л ойлгож байна. Үнэхээр л хорвоо ертөнцтэй салах ёс хийх гэж байгаа хүний толгойд ганц  л хүний талаарх бодлууд орж ирдэг бололтой.

Dilemma [Completed]Where stories live. Discover now