Сонүгийн бэлтгэлээ хийж байгаа зааланд ирж шалан дээр суугаад хүлээж байтал тэр хувцсаа сольж гарч ирээд
"Надад 3 сонголт байгаа" гэж хэлээд хөгжмөө асаав.
Сонүг бүжиглэж эхлэхэд би тэрнийг анх эхлэж байсан үеэсээ үнэхээр сайжирсан байгааг анзаарав. Тэгтлээ хичээнгүйлэн бүжиглэж байгааг нь хараад өөрийн эрхгүй сэтгэл догдолж байлаа.
Сонү 3 бүжгээ гурвууланг нь бүжиглэж дуусаад дэргэд минь ирж суув.
"Аль нь дээр байна" гэхэд нь би эргэлзэх зүйлгүй "Сүүлийнх нь" гэж хэллээ. Намайг тэгэж хэлэхэд тэр баярлан босч ирээд
"Тийм байгаа биз!" гэв
Би инээд алдаад "Чи аль хэдий нь шийдчихсэн л байсан байна шт"
Сонүгийн эрүүг даган хөлс урсахад би цүнхнээсээ жижигхэн алчуур гаргаж ирээд арчиж өглөө. Өөгүй цагаан арьс, урт хүзүүг нь дагуулан арчиж байтал тэр гэнэт гарыг минь барьж аваад
"Үнэндээ чамд хэр сайжирснаа харуулахыг хүссэн юм" гээд рүү минь ширтэв. Бид хоёрын нүүр одоо хэтэрхий ойрхон байна.
"Чи надтай хамт зурагтаар тоглолт үзэж байснаа санаж байна уу?" гэхэд нь би толгой дохилоо.
"Тэр үед би огт бүжиглэж чаддаггүй байсан ч чи намайг дуучин болмоор байна гэхэд шоолоогүй. Харин намайг алдартай болчихвол хамгийн үнэнч шүтэн бишрэгч чинь болно гэж хэлсэн"
Сонү гараас минь зөөлөн атгаад "би чамд өөрийгөө баталж харуулмаар байна" гэлээ.
Түүний чин сэтгэлээсэй хэлж байгаа үгсийг сонсоод сэтгэл минь уярч түүнийг чанга гэгч нь тэвэрч авав.
"Миний найз том болжээ" гээд нуруун дээр нь цохитол тэр намайг өөрөөсөө салгаад
"Битгий хөлстэй байхад тэврээд бай!" гэж хэлээд цаашаа босоод явчихав
Би инээд алдан "Сонү яа! Сая хацар чинь улайсан уу?" гэсээр түүний хойноос гүйлээ.
---
Маргааш нь сургууль дээрээ ирээд ариун цэврийн өрөө рүү явж байхдаа хүүхдүүдийн хоорондын ярианаас нэгэн танил нэрийг олж сонсов. Ганц нэрийг нь сонсоход л цээжин дээр минь нэг юм хөндүүрлэх шиг болж хамаг биеэр цахилгаан гүйлээ.
"Пак Сон Хүн тэмцээнээ дуусгаад өнөөдөр ирчихсэн байна лээ"
"Тийм үү? Хурдан очиж харъя"

ESTÁS LEYENDO
Dilemma [Completed]
RomanceЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...