15

500 70 15
                                    

Би циркийн дүүрэн тольтой өрөөнд ганцаархнаа зогсох бөгөөд дээрээс хурц гэрэл тусаж, хаашаа ч харсан зөвхөн миний дүрс харагдаж байв

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Би циркийн дүүрэн тольтой өрөөнд ганцаархнаа зогсох бөгөөд дээрээс хурц гэрэл тусаж, хаашаа ч харсан зөвхөн миний дүрс харагдаж байв. Урагшаагаа яваад л байсан ч тэндээс гарах гарцаа хайгаад олсонгүй. Нилээн явсны эцэст би даарч бас айж эхлэв.

"Жонвон аа!"

Жонвоныг дуудсан ч түүнээс ямар ч хариу байсангүй. Орчны гэрэл бүдгэрч, ус урсах чимээ гарч эхлэхэд би хамаг хурдаасаа гүйж эхэллээ.

"Жонвонаа!"

Жонвоны нэрийг дуудан гүйж байтал ашгүй түүнийг олж харав. Хойшоо хараад зогсож байсан Жонвоны гараас бариад

"Олчихлоо"

Жонвон над руу бага багаар эргэж харахад нь би өөр хүн болохыг нь танив.

Нүдээ нээгээд хартал гадаа үүр цайж байлаа.

"Муухай зүүд байлаа шүү"

Ингэж бодсоор угаалгын өрөө рүүгээ орж нүүрээ угаав. Сүүлд эргэж харсан хүний царайг одоо санахгүй байна. Хэн байсан юм бол?

Гэнэтхэн өчигдөр орой болсон зүйлс толгойд минь орж ирэн би ичсэндээ үл ялиг улайж байгаагаа мэдэрлээ.

Өчигдөр

"Жонвон аа. Би маргааш явахгүй шүү дээ. Би сарын дараа явна"

"Юу?"

Жонвон их гайхсан бололтой наашаа харж байснаа хэлсэн зүйлсдээ ичсэн бололтой хажуу тийшээ харав.

Дөнгөж сая Жонвон надад сэтгэлээ илчилсэн.

"Яагаад намайг маргааш явна гэж бодож байсныг чинь мэдэхгүй байна. Гэхдээ үнэнээ хэлсэнд баярлалаа" гээд би Жонвоны гараас сулхан барьж

"Чамайг надад дургүй болчихсон л гэж бодож байлаа"

Би өнгөрсөн хугацаанд Жонвон намайг дахиж харахыг ч хүсэхгүй болтлоо үзэн яддаг болчихсон байх гэж бодож байсан. Тэр бодол намайг маш их айлгаж, маш их өвтгөж байсан. Гэхдээ түүний амнаас хайртай гэдэг үгийг сонсох намайг маш их жаргалтай болгож байна.

Dilemma [Completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang