Төгсгөлийн 22-р хэсэг

831 97 15
                                    

Өнөөдөр төгсөлтийн баяр болж байна. Би японд ирээд жил хагас болжээ. Японд ирээд Никигийн сурдаг сургуульд орсон. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрөх юм даа. Интоорын модод ягаан дэлбээгээ унаган, хаа сайгүй хийссэн цэцэгс төгсөлтөө хийж байгаа хүүхдүүдийн сэтгэлийг улам л догдлуулж байв. Харин сэтгэлд дотор минь хэн нэгэн үгүйлэгдэж хоосон оргидог хэвээр.

Японд төгсөлтийн баяраар эрэгтэй сурагчид өөрт хамгийн үнэ цэнтэй охиндоо 2 дахь товчоо таслаж сэтгэлээ илчилдэг уламжлал бий. Хаа сайгүй тийм дүр зураг үзэгдэхийг харан инээмсэглээд зогсож байтал гэрийнхэн минь ирж харагдав. Ээжийн маань гэрэлсэн хүн их сайн хүн. Түүний хүү Кэй ч бас сайн хүн. Бас сайн ах.

Кэй надад цэцэг өгч, гэр бүлийнхэнтэйгээ зургаа авхуулчихаад найзуудтайгаа уулзахаар явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Кэй надад цэцэг өгч, гэр бүлийнхэнтэйгээ зургаа авхуулчихаад найзуудтайгаа уулзахаар явлаа. Би энд ирснээсээ хойш олон найзтай болсон. Никиг баахан охидод хүрээлүүлчихсэн явж байгааг хараад инээд хүрч шоолоод зогсож байтал тэр өмнө минь хүрч ирэв. Тэгээд над руу хоёр гараа сунгаж

"Нэгийг нь сонго доо"

"Ммм... Энэ" гээд зүүн гар луу нь заатал тэр надад дэлгэж үзүүлэв. Гарт нь дүрэмт хувцасных нь товч байсанд түүн рүү гайхан хартал

"Миний 2 дахь товч байгаа юм"

"Ники..."

Тэр товчоо гарт минь атгуулаад "Орой уулзъя. Гэрийнхэнтэйгээ зургаа авхууллаа" гээд инээмсэглэсээр цааш гүйлээ.

Никигийн өгсөн товчийг гартаа атгаад зогсож байхдаа өөрийгөө ямар азтай хүн болохыг дахин нэг удаа ухаарав. Би ямар олон гайхалтай хүмүүстэй учирч, гайхалтай хайраар хайрлуулаа вэ?

Ирснээсээ хойш сайн найзууд болсон Юүки гэдэг хөгжилтэй, эгдүүтэй эмэгтэй найзтайгаа өнгөрсөн нэг жилийн турш болсон хөгжилтэй зүйлсийг ярин инээлдээд явж байтал удаан хараагүй, үнэхээр их санасан хүн минь инээмсэглээд зогсож байв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 11, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Dilemma [Completed]Where stories live. Discover now