6

524 81 9
                                    

Өнөөдөр Сонхүний тэмцээн болж байгаа өдөр. Тэмцээн нь хичээлийн голоор учраас би эхний хэдэн цагтаа суучихаад чөлөө аваад явах гэж байна.

Багшаас чөлөө авчихаад ширээн дээрээсээ ном дэвтрээ хураан цүнхэндээ хийж байтал Жонвон дэргэд минь хүрч ирлээ.

"Явах гэж байгаа юм уу?"

"Тийм ээ"

Жонвон хаашаа явах гэж байгааг минь асуулгүйгээр зүгээр л толгойгоо дохилоо. Тэгээд гараас минь барин хөхрөөд эдгэж байгаа бугуйг минь хуруугаараа зөөлөн илэв.

Жонвон гарыг минь ийм болгосноо хараад маш их цочирдож, дахин дахин уучлал гуйсаар л байсан. Одоо ч гэсэн түүний царайнаас маш их гэмшил мэдрэгдэж байна.

"Зүгээр гэж хэлсэн штээ. Огтхон ч өвдөхгүй байгаа" гэж хэлэхэд минь тэр гаран дээр минь зөөлөн үнсэв.

Би цүнхээ ширээн дээрээсээ авч үүрээд түүнд "Явчихаад ирье" гэж хэллээ.

Тэмцээн болж байгаа газар ирээд суудлаа олон суутал яг хажууд Сонхүний ангийнхан сууж байв. Тэд суудлаасаа босож зогсоод урд талыг минь хааж, хоорондоо чанга чанга ярин инээлдэж, хааяа нэг өөрсдөө ч мэдэлгүй намайг цохиж, нударч байв. Бүхэл бүтэн хүн сууж байгааг анзаарахгүй байгаа бололтой. Яг уур хүрэх гээд арай хийн тэсэж байтал тэдэн дундаас Жэй босч ирээд хажууд минь сууж байсан залууг босгон өөрөө суучихав.
Тэр над руу инээмсэглэж, нүдээрээ ирмээд

"Уулзалгүй удаж шүү. Юү Жиү"

"Та нар суудалдаа сууцгаа л даа. Энэ хүнд юу ч харагдахгүй байна" Жэйг ууртайгаар ингэж хэлэхэд ангийнх нь хүүхдүүд чимээгээ багасгаад суудал суудалдаа сууцгаав.

Одоо л нэг тайван тэмцээнээ үзэж чадахаар болсондоо баярлан Жэйд "баярлалаа" гэж хэллээ.

Тамирчид нэг нэгээрээ гарч ирэн үзүүлбэрээ үзүүлсээр Сонхүний ээлж ирэв. Энэ бол Сонхүнд өөрийгөө батлан харуулах хамгийн чухал тэмцээнүүдийн нэг.

Тэр мөсөн талбайд гулган гарч ирж, үс нь хойш хийсэн үзэсгэлэнтэй цагаан царай нь улам тодрон харагдаж байв.

Сонхүн танхимыг гүйлгэж харж байснаа намайг олж хараад нүүрэндээ томоос том инээмсэглэл тодрууллаа. Түүний энэ үйлдэлд зүрх минь түргэн түргэн цохилж хацар улайгаад ирлээ. Сонхүн үзэгчид болон шүүгчид рүү ёслоод өөрийнхөө үзүүлбэрийг эхлэв.

Урьд нь би түүний үзүүлбэрээ үзүүлэх яг энэ агшинд цаг хугацааг зогсоогоод үүрд үргэлжлүүлэхийг хүсдэг байсан. Одоо ч гэсэн сэтгэл зүрхний минь хаа нэгтээ тэр нэгэн би оршсоор байх шиг.

Dilemma [Completed]Where stories live. Discover now