12

454 75 14
                                    

"Юү Жиү"

Хисын нэрийг минь дуудахад суудлаасаа босож шалгалтын материалаа авахаар очтол тэр дүн рүү минь хараад үл ялиг жуумалзав. Гараас нь материалаа автал тэр нүд рүү минь ширтсээр

"Хичээж ээ" гэж хэллээ.

Үнэхээр л би энэ удаагийн шалгалтан дээр 80-аас дээш оноо авсан байв. Ингэж сайн хийж байсан удаагүй болохоор багахан баярлах сэтгэл төрөв.

Хисыны хичээл заах цаг дуусаж ангиас гарахад нь уулзахаар хойноос нь гарлаа. Би түүний хажууд зэрэгцэн очоод

"Намайг магтахгүй юм уу?"

"Хичээж ээ гэж хэлсэн шүү дээ"

"Тэр чинь магтаал биш шүү дээ"

"Дээрийн өгсөн бодлого дунд мэдэхгүй юм гарсан уу?"

"Би яг асуух гэж байлаа"

Гартаа барьж байсан номнуудаа цонхны тавцан дээр тавиад математкийн номоо аван тэмдэглэсэн зүйлээ хайж байтал Хисын номнууд дундаас минь нэг ном сониучирхан гартаа бариад

"Энэ ямар ном юм?"

"4 жилийн өмнө гарсан аллагын талаар. Нэг найз маань өгсөн юм""

"Тийм үү?" Тэр ингэж хэлээд номыг анхааралтай ширтлээ.

"Аан олчихлоо. Энийг яаж бодох вэ?"

Энэ үеэр тэдний хоорондоо ярилцан зогсохыг хэн нэгэн холоос нууцаар ажиглаж байлаа.

Хисынээс бодлогоо асуучихаад хүнгүй шатан дээрээ суугаад номоо уншив. Энэ номон дээр гарч байгаа эмэгтэй нэг талаараа өрөвдөлтэй ч нөгөө талаараа хүртэх ёстойгоо хүртсэн байх. Үхэл түүнд амар амгаланг авч ирсэн болов уу?

Номын хамгийн сүүлийн хуудсанд байх үзэсгэлэнтэй багш эмэгтэйн зургийг ширтсээр ийн бодлоо.

Их завсарлагааны цаг дуусаж буцаад ангидаа ортол дэвтэрний минь голд нэг хар дугтуй хавчуулчихсан байв. Гаргаж ирээд хартал дээр нь

Та төрсөн өдрийн үдэшлэгт уригдлаа.

-Жэй

хэмээн бичсэн байв. Жэйн төрсөн өдөр болж байгаа байх нь. Ангийн охид, хөвгүүд над руу харан шивнэлдэх бөгөөд би тэднийг яагаад ингэж байгааг мэдэж байна. Өнгөрсөн жил яг ийм зүйл болж байсан. Тэр үед манай ангиас зөвхөн Жонвонд л урилга ирж байсан юм.

Энэ удаад ч гэсэн Жонвонд урилга ирсэн бололтой тэр дугтуйг чимээгүйхэн цүнхэндээ хийгээд хичээлээ хийж эхэллээ.

Dilemma [Completed]Where stories live. Discover now