4 жилийн өмнө
Өсгийтэй гуталны газар тогших чимээ гарсаар өндөр гоолиг биетэй үзэсгэлэнтэй бүсгүй Хисыны төгөлдөр хуурын бэлтгэлээ хийж байгаа анги руу орж ирлээ. Хисын түүний хөлийн чимээгээр хэн гэдгийг нь таниж үргэлжлүүлэн хөгжмөө тоглосоор байв. Эмэгтэй нимгэхэн хар шилэн тирко өмссөн байх бөгөөд хөлөө ачин Хисыны дэргэд очиж суув.
Ча Ёнү бол 27 настай математикийн багш бүсгүй. Тэр Хисыны сурдаг ахлах сургуульд багшилдаг бөгөөд яаж зүйд нийцүүлэн халуухан хувцаслахаа ч мэддэг эмэгтэй билээ. Ёнү Хисыны яаж жаргалтай аяыг ч гунигтай, сэтгэл сэртхийлгэм болгож тоглохыг биширсээр нүдээ анин суулаа. Хисыныг тоглож дуусахад Ёнү урт хумстай нарийхан хуруугаараа түүний хүзүүг доороос нь дээш зурсаар ирүүг нь өргөж
"Өнөөдөр манай нөхөр гэртээ ирэхгүй" гэж шивнэв.
Энэ үеэр Хисын Ёнүгийн бугуйг дагуулан булбарай цагаан арьсыг нь ширтэж байв.
Энэ арьсыг хурц иртэй хутгаар зүсэхэд яаж мэдрэгдэх бол?
Одоо үе
Гал тогоонд хэн нэгний юм хийх чимээнээр цочин сэрлээ. Манайд хэн ирдэг билээ?
Хөл дээрээ зөөлөн зөөлөн гишгэсээр хаалгаа нээн өрөөнөөсөө гартал хоолны үнэр үнэртэв.
"Жиү сэрчихсэн үү?"
"Ээж?"
Гал тогоо руугаа орж иртэл ээж шөл буцалгаад зогсож байлаа.
"Та хэзээ ирээ вэ?"
Ээж нэг их инээмсэглэсээр урд минь ирж зогсоод хоёр гараас минь атгаж
"Миний охин 2 сар ганцаараа их хэцүү байсан уу? Одооноос хоёулаа үргэлж хамт байх болно" гэлээ.
"Та дахиад япон явахгүй юм уу? Ахтай ямар нэгэн юм болоо юу?" гэтэл тэр толгойгоо сэгсрээд
"Үгүй дээ. Ээж нь дахиад япон явна. Харин чи надтай хамт явах болно" гэлээ.
"Юу?"
"Ээж нь өнгөрсөн 2 сарын хугацаанд бүх юмаа бэлдчихсэн. Одоо чи цүнхтэй хувцсаа аваад ирэхэд л болно" гээд намайг ширээний ард суулган урд минь шөл аягалж тавив.
"Та чинь гэнэт юу яриад байгаа юм бэ? Би ахлах сургуулиа төгстөлөө солонгост байна гэж хэлсэн штээ" гэтэл ээжийн царай нь хувирч уураа арай хийн тэвчиж байгаа бололтой өөр тийшээ харан зогсож байснаа урд минь сууж гараас минь атгаад
KAMU SEDANG MEMBACA
Dilemma [Completed]
RomansaЯн Жонвон бол чиний найз залуу бас ангийн дарга. Хамгийн сайн найз чинь Ким Сонү. Японоос сурагч солилцоогоор ирээд одоо хажууд чинь сууж байгаа хүүхэд бол Ники. Жэйк хэдийгээр сургуулийн хамгийн алдартай залуу ч үргэлж чамайг өдөж хоргоож явдаг. Жэ...