14

443 71 13
                                    

"Чи ядаж Жиүг япон явах гэж байгааг мэдсэн үү?"

Жонвон Жэйкийн хэлсэн үгийг сонсоод гайхсан ч нэг талаараа сэтгэл нь амрахыг мэдэрлээ.

"Ашгүй дээ"

"Жиү маргааш явна. Одоо очиж уулзахгүй бол харамсана шүү"

"Маргааш гэнээ?"

"Ээж нь яаруулаад байгаа гэж байна лээ. Одоо бараг хувцсаа бэлдэж байгаа байх"

Жонвоныг юу гэхээ мэдэхгүй зогсох хооронд Жэйк "Чамд дуртайдаа Жиүтэй очоод уулзаадах гээд байгаа юм биш. Тэр чамтай уулзахыг хүсэж байгаа. Харин дахиад уйлуулсан байвал би чамайг өөрийн гараар ална шүү"

Тэр ингэж хэлээд гэр лүүгээ орох гэснээ эргэж хараад "Юу ярих гэж ирснийг чинь мэдэхгүй ч дараа яриарай" гэж хэллээ.

Нүүр гараа угаачихаад орондоо орох гээд сууж байтал утсанд дуудлага ирлээ. Энэ орой хэн байдаг билээ? Утсаа ширээнээс аваад хартал дээр нь Жонвон гэж гарч ирэв. Түүнээс дуудлага ирнэ гэж огт төсөөлөөгүй байсан учраас утсаа удаанаар аваад

"Байна уу?"

"Уучлаарай. Их завгүй байна уу?"

Намайг яагаад ийм цагаар завгүй байна гэж бодсон юм бол?

"Үгүй ээ их завтай байна"

"Би гэрийн чинь үүдэнд ирчихсэн байна. Түр гараад ирж чадах уу?"

"Тэгье ээ"

Хурдхан гэрийнхээ хувцсан дээр малгайтай цамц углаад үүдэнд очиж гутлаа өмстөл зочны өрөөнд зурагт үзээд сууж байсан ээж "Хаачих гэж байгаа юм?"

"Дэлгүүр орчихоод ирье"

Цахилгаан шатанд явж байхдаа толинд харангаа үсээ янзаллаа. Жонвон гэнэт яагаад намайг гараад ир гэсэн юм бол?

Байрнаасаа гартал Жонвон гэрлийн шонгийн доор зогсож байв. Өдөр болгон анги дээр таардаг ч харц ч тулгардаггүй болохоор хэд хоног хараагүй юм шиг л санагдаж байна. Намайг урд нь очиж зогстол Жонвон

"Орой дуудсанд уучлаарай"

"Зүгээр ээ"

"Чамайг япон явах гэж байгааг сонсоод ирлээ"

Жонвон яаж мэдсэн юм бол? Ники хэлсэн юм байх даа? Эсвэл Жэйк?

"Тийм ээ. Нэг тийм юм болчихлоо"

"Явахаас чинь өмнө ядаж нэг удаа уулзах гэсэн юм?"

1 сар дутуу байхад уу?

Dilemma [Completed]Where stories live. Discover now