9

467 68 31
                                    

"Жэйк би-"

"Хаана байгаа юм?"

Байгаа газраа хэлтэл тэр шууд утсаа тасаллаа. Тэр хүрч ирэх болов уу?

Нулимс ч урсахаа больж би зүгээр л өвдгөө тэврээд байсан байрандаа хэн нэгэн намайг ирж авахыг хүлээн суув.

Нэг их удсан ч үгүй урд минь нэг мотоцикл ирж зогсоход би Жэйк болохыг нь танив. Тэр дуулгаа аваад над дээр хурдан хүрч ирээд гараас минь атган дээш босголоо. Дан цамц, тайларсан товчийг минь хараад гайхсан бололтой хөмсгөө зангидсаар гадуураа өмсөж байсан савхин хүрмээ тайлан надад нөмөргөв. Тэгээд хоёр мөрнөөс минь бариад нүд рүү минь харж

"Юу болсон юм?"

Би даараад хөдөлж өгөхгүй байсан гараа дээшлүүлэн товчоо товчиллоо. Жэйк бугуйнаас минь барьж аваад

"Ян Жонвон ийм болгосон уу?"

Жонвоны барьсан газар дахиад л хөхөрчихөж...

"Чиний бодож байгаа шиг зүйл биш ээ Жэйк"

"Тэр новш одоо хаана байна" Жэйкийг уурандаа шатан ийш ийш харахад би мөрнөөс нь бариад

"Бид хоёр салчихсаан. Жонвон намайг хаячихсан. Одоо ямар ч асуудал байхгүй" гэж хэлтэл Жэйк гүнзгий амьсгаа аван тайвшрах гэж хичээлээ.

"Хамтдаа хөгжилтэй зүйл хийцгээе. Би сэргэмээр байна" гэтэл Жэйк гараас минь хөтлөн мотоциклныхоо хажууд авч ирээд дуулгаа зүүж өгөв.

Хэзээнээс Жэйк надад ийм дотны минь хүн юм шиг санагддаг болчихов. Үргэлж намайг үзэн ядаж, муухай ханддаг байсан хүн яагаад миний төлөө уурлаж, санаа зовоод байгаа юм бол?

Хойно нь суугаад бүсэлхийгээр нь тэвэртэл Жэйк давхиж эхэллээ. Урдаас ирэх салхи үсийг минь агаарт хийсгэж шөнийн Сөүл сэтгэлийг минь сэргээж байлаа. Зам дээр бараг машин байхгүй байхаар нь Жэйкээс гараа аваад дэлгэтэл тэр сандран

"Тэнэгээ уналаа!"

Урдаас нэг машин ирэхэд буцаагаад Жэйкийг тэвэртэл тэр намайг шоолон инээгээд

"Одоо сэргэж байна уу?"

Би чимээгүй толгой дохин нүдээ анилаа.

Удалгүй бид хоёр хан голын эрэг дээр ирж Жэйк уух юм аваад ирье гэж хэлээд явав. Нэг өдрийн дотор маш их юм болж өнгөрлөө. Би буруу шийдвэр гаргасан байлаа ч энэ нь намайг зөв замд хөтлөнө гэж найдаж байна. Хацрыг минь хүйтэн юм хайрахаар нь эргээд хартал Жэйк хацарт минь лаазтай пиво наачихсан өөрөө гартаа нэгийг барьчихаад зогсож байв. Би тэрний гарнаас пивыг нь аваад

Dilemma [Completed]Where stories live. Discover now