Нарны илч нэмэгдэж модод ногоорох нь хэдийнээ хавар дуусах дөхсөнийг илтгэх аж. Хаврын үзэсгэлэнд өнгө нэмж цэлмэг тэнгэр дээгүүр шувууд жиргэлдэн нисэлдэнэ.
Амьдралын минь 17 дах хавар. Би хаврын улиралд дуртай. Тэр тусмаа хаврын сүүлийн сард бүр ч их дуртай. Цэцэг навч дэлгэрч ертөнц тэр чигтээ үзэсгэлэнтэй болдог. Бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт. Энэ үед би ч бас бүхнийг шинээр эхэлж болох юм шиг санагддаг.
Бодолд дарагдан алхаж явсаар гэртээ ирэн хаалгаа нээхтэй зэрэгцэн ямар нэгэн зүйл тар няр хийн хагарах нь сонсогдов. Би тоосон шинжгүй зөөлөн зөөлөн алхсаар шатаар өгсөн өрөөндөө орж ирлээ.Дүрэмт хувцсаа ч солилгүй шууд л орон дээрээ хэвтэх үед тэдний бие биеэсээ өрсөн орилж байгаа нь тодоос тод сонсогдоно.
"Дахиад л эхэлчихжээ" гэж өөртөө хэлэн санаа алдчихаад чихэвчээ зүүн нүдээ аниад тайвшрах гэж хичээнэ.
"Хэсон аа бууж ирээд хоолоо ид" гэх ээжийн залхсан янзтай дуу сонсогдож доошоо буухад таагүй байдал намайг угтах нь тэр. Зочны өрөөний ваар, жаазтай зураг бүр цонх хүртэл хагарч шилний хэлтэрхий энд тэндгүй хөглөрөх бөгөөд үйлчлэгч тэдгээрийг цэвэрлэж байгаа харагдана.
Гал тогоонд орон ээжээс "аав явчихсан юм уу?" гэж асуухад
"Тийм ээ өнөөдөр гэртээ хонохгүй байх. Ээж нь хоол идмээргүй байна. Чи хоолоо идчихээд эртхэн унтаарай" гээд өрөө рүүгээ орлоо.Би ч чимээгүй л толгой дохисоор үлдэв. Би үргэлж л ганцаараа хооллодог. Чимээгүй бас тухгүй байдалд хоолоо иддэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна.
Цонхны тавцан дээр хөлөө хумин сууж цонхоор хүнгүй гудамжыг ширтэх бөгөөд өөрийн мэдэлгүй үе үе тэнгэр лүү харан санаа алдана.
Нэгэн хэвийн үргэлжлэх энэ нөхцөл байдлыг эвдэн гудамжний үзүүрт байх ганц гэрэл үе үе асаж унтрах нь цаг хугацаа урсан өнгөрч дэлхий эргэсээр л байгаа гэдгийг сануулах мэт.
Зузаан цамц өмссөн хэдий ч онгорхой цонхоор орж ирэх хүйтэн агаар биеийг минь арзайлгаж байлаа. Үнэхээр хүйтэн шөнө байна. Гэхдээ энэ хүйтэн жихүүцэм байдал нь нойрыг минь сэргээж байгаа нь надад таалагдаж байв.
Маргааш амралтын өдөр тул унтахгүй байхаар шийдсэн минь энэ байлаа. Би унтмааргүй байна. Хэрвээ унтах юм бол хэзээ ч эвлэрэхийг хүсдэггүй тэр үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй болно шүү дээ. Ганц өдөр ч гэсэн тайван байж, үнэнээс зугтахыг хүсэж байна.
YOU ARE READING
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.