Өглөөнөөс хойш Жимин янз бүрийн юм ярьсаар байх бөгөөд би түүний яг юу яриад байгааг нь ойлгохгүй байлаа. Бидний амралтын өдөр ингэж л өнгөрдөг. Гэртээ гоё хоол хийж идээд, хүсвэл гадуур гараад, бас Жимин өдөржин үглэдэг.
"Хэсонаа ингэхэд би чамд нэг зүүдээ ярьж байлуу? Би нэг цүнх дүүрэн мөнгө олоод..." Жимин дуу шуу болсоор өрөөнд орж ирхэд би уруул дээр нь үнсээд яриаг нь тасалчихав.
Тэр над руу харж инээмсэглэхэд нь би цээжээр нь гараа ороогоод тэвэрлээ. Тэр дөнгөж шүршүүрээс гарч ирээд бие нь хатаж амжаагүй нойтон байх ч надад огтхон ч хамаагүй байлаа.
"Яасан бэ?" Тэр багахан инээгээд асуух ч намайг өөрөөсөө холдуулсангүй.
"Зүгээр л чамайг тэврэмээр байна"
"Ядаж би биеэ арчих хэрэгтэй юм биш үү?"
"Хэрэггүй ээ. Зүгээр л түр зуур ингээд байчих"
Гэнэтийн үйлдэлд минь тэр гайхсан янзтай байсан ч намайг зөрүүлж тэврээд бид бараг 10 минут ийм байдалтай зогсов.
Жимин өнөөдөр гэртээ амаръя гэсэн ч би гуйсаар байгаад бид гадуур гарахаар болцгоолоо. Хамгийн түрүүнд өмнөх үеэ дурсаад зайрмаг авч идэцгээв. Жимин гүзээлзгэнэтэйг. Би шоколадтайг. Яг өмнөх шигээ.
Өмнө нь бид хаашаа ч явсан ихэвчлэн алхдаг байсансан. Хөтлөлцөөд л, хөөцөлдөөд л. Харин одоо машинтай болчихсон болохоор зорьсон газартаа их хурдан хүрдэг болчихжээ. Жиминтэй цуг алхах дуртай надад энэ нь жоохон тиймхэн л санагдаж байна.
"Одоо хаашаа явмаар байна?" хэмээн Жимин бүсээ бүслэнгээ асуух нь тэр.
"Гэр лүү"
"Дөнгөж гарч ирчихээд харина гэж үү?"
"Бишээ. Танайх руу. Аав ээжийнх рүү явцгаая" гэхэд минь тэр сая л нэг миний хэлсэнийг ойлгов.
"Ээжийн гарын хоолыг санаад байна"
"Би чамайг аав ээж хоёрыг л санаж дээ гэж бодсон юмсан. Тэгсэн чи хоол л бодож байсан юм уу?" гээд инээх нь тэр.
"Үгүй ээ мэдээж тэднийг санасан" гээд би түүн рүү харж ширүүхэн хэлхэд тэр "За ойлголоо доо" гэсээр машинаа асаав.
Би түүний баруун гарнаас хөтлөөд "Ингээд явбал зүгээр биз дээ" гэхэд тэр "Мэдээж" хэмээн инээмсэглээд бид гэрийн зүг хөдөллөө.
Аав ээж хоёр биднээс ойрд болсон зүйлсийг асуух ч би чимээгүй сууж харин Жимин л хариулж байлаа. Уулзаагүй удсан болохоор ярих зүйл бидний хэн хэнд маань их байгаа ч би зүгээр л чимээгүй суухыг илүүд үзэв.
ESTÁS LEYENDO
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.