11. Догдлол

287 28 0
                                    

Гэртээ орж ирхэд зочны өрөөнд зассан томоос том гацуур намайг угтлаа.

Өмнө нь бүх зүйл өөр байжээ. Жоохон байхдаа яагаад ч юм 100 хоногын өмнөөс эхлээд шинэ жил болохыг хуруу даран хүлээдэг байж билээ. Жил бүр гацуураа засна гээд хөл газар хүрэхгүй баярлан гүйдэг байсан үе саяхан мэт тод санагдана.

Гацуурны хамгийн эхний чимэглэлийг би өлгөдөг байлаа. Бас хамгийн сүүлд гацуурны орой дээр од өлгөхийн тулд ааваараа өргүүлдэг байсансан. Одоо харин догдлол ч үгүй шинэ жилийг угтах нь.

Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг. Бас дахиж олдохгүй сайхан цаг үеийг ч авч оддог. Цаг хугацаанд булаалгасан сайхан цаг мөчөө бид дурсамж гэж нэрийддэг.

Гадуур хөл хөдөлгөөн ихсэж хүн бүхэн баяртаа бэлдэн сандран алхална. Ганцхан манайх гэх айл л нам гүм чимээ аниргүй оршсоор.

Цагийн зүү шөнө дунд болход 30 минут дутуу байгааг зааж байлаа.

Өнөөдрийг баярт тооцоогүй би гоё хувцас өмсье ч гэж бодсонгүй. Шүүгээнээсээ гарт тааралдсан хувцасаа авч өмсөөд доош буун зочны өрөөнд ирлээ.

Ээж зарим хоолыг халаан ширээ рүү зөөж байлаа. Аль өдөр үйлчлэгч эгчийн хийсэн хоол хэдийнээ хөрсөн тул халаах нь мэдээж.

Би түүнд туслан хамтдаа баярын ширээгээ засаад амжив. Бид хоорондоо нээх их юм ярьсангүй. Өнөөдөр уул нь баярын өдөр шүү дээ. Ядаж л тэр надаас ямар нэгэн юм асуух хэрэгтэй юмсан.

Цагийн зүү 12 дээр очиход ээж оргилуун дарсаа буудуулахаар зэхнэ. Удтал оролдсоны эцэст тэр бууж өгөв бололтой оргилуун дарсаа ширээн дээр ууртай гэгч нь дуугарган тавих нь тэр.

Ээж шүүгээнээс дарс гаргаж ирэн хундаглаад ширээний ард хэсэг ууж сууж байгаад шилтэй дарсаа аван өрөө рүүгээ орчихов.

Ширээн дээр асаатай байх гурван лаа л нүдэнд үзэгдэж бүх зүйл утгагүй санагдаж байв.

Надад ч бас энд удаан байх хүсэл байсангүй. Гадаа цас хаялж байсан тул гадуур хувцасаа өмсөн гэрээсээ гарлаа.

Өнөөдөр яагаад ч юм аавыгаа санаад байх юм. Аав байхдаа ядаж л оргилуун дарсаа буудуулчихдаг байсан. Бас тэр миний тухай сонирхдог ганц хүн шүү дээ. Хэрвээ тэр байсан бол өнөөдөр ийм чимээгүй байхгүй байсан биз.

Бараг л шөнийн 1 цаг болж байхад ихэнх айлын цонх гэрэлтэй байлаа. Зөөлөн зөөлөн будран орох цасыг замын гэрэл гялалзуулан гялтагнуулах нь үзүүштэй.

My everything  |PJM| (Дууссан)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ