13. Найз охин

306 25 0
                                    

"Ёоо ямар их уддаг юм бэ? Бараг бүтэн цаг боллоо" гэсээр Хусог ярвайн хошуугаа унжуулан зогсоно.

Жимин хариуд нь "Төгсөх анги юм чинь аргагүй шдэ. Шалгалтандаа бэлдээд зүгээр суух ч зав олдохгүй байгаа гэсэн"

Тэхён "Үнэхээр завгүй байгаа ч гэсэн бид нарт зав гаргах гэж байхад нь жоохон тэвчээртэй бай л даа"

Хусог санаа алдан хуруугаа оролдон "Энэ хоёрыг хүлээсээр байгаад турж үхэх юм байна л даа" гээд дуугаа хураав.

Жонгүг тас тас хөхрөн "Тэгээд өлсөөд байсан юм бол хэлэхгүй яасан юм. Май энийг идчих" гээд цүнхнээсээ бургер гаргаж өгөв.

"Удаан хүлээсэн үү?" гэсээр ашгүй минь гэж нөгөө хоёр маань гараад ирлээ.

"Ашгүй дээ. Та хоёр жоохон л оройтсон бол манай Хусог бүр турж үхэх шахлаа. Өлсөөд хөөрхий минь бүүр дуу нь гарахаа больчихсон байсан" гээд Хэмиг инээхэд нь бүгд Хусогыг шоолон хөхрөлдөв.

"Сайн уу Жиминаа"

Хоолой гарсан зүгт бүгд гайхан харвал өөр сургуулийн дүрэмт хувцастай, долгойнтой урт үстэй, туранхай, хөөрхөн бүр үнэхээр хөөрхөн охин инээмсэглэн зогсож байв.

Түүнээс хэн болохыг нь ч асууж амжаагүй байтал тэр гүйж очоод Жиминий гарнаас хөтөлчихөв.

Бүгд гайхан дэмий л бие биенээсээ асуулт эрэн ширтэцгээж байлаа.

Харин Жимин түүнийг гарнаас нь хөтөлсөөр бушуухан шиг сургуулийн булан тойроод яваад өгөв.

"Энэ хэн бэ?" гээд би гайхахаас илүүтэйгээр айсан өнгөөр асуув. Жимин яг л тэр охиныг бидэнд харуулахгүй гэсэн шиг бушуухан аваад явсан нь нэг л ноцтой санагдсан юм.

Хусог "Харин хэн юм?"

Хэми "Харин тийн. Би лав урьд нь харж байгаагүй юм байна"

Жин "Хархад л ойлгомжтой биш байна уу? Гараас нь хөтлөөд явахыг хараагүй юм уу? Дотно харилцаатай гэдэг нь илт байхад даа"

Тэхён "Тийм байна. Нээрэн найз охин нь юм шиг байна. Жимин хэдэн сарын өмнө надад миний танихгүй нэг охинд сайн болсон тухайгаа хэлж байсан юм"

Жонгүг "Ваа энэ золиг нээрэн чимээгүй байж байгаад ийм хөөрхөн охинтой үерхчихэж байгаа юм уу?"

"Гомдмоор юмаа. Ийм том зүйлийг бид нарт хэлэхгүй байж болохгүй шдэ" гэсээр Хэми хошуугаа унжуулан зогсоно.

My everything  |PJM| (Дууссан)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ