17. Хол бай

301 23 1
                                    

Тэвчээр минь эцэстээ хүрч, би яг дэлбэрэх гэж байна. Тэгсэн ч юу ч хийж чадалгүй гараа тас атган тэдний зүг хорсолтойгоор харан зогсоно.

Тэр ер нь өөрийгөө хэнд хүрч байна гэж бодсон юм бол оо. Бас тэр хэдэн найзууд нь тойрч зогсчихоод яг яах гээд байгаа юм. Айлгүйтэж инээгээд л. Бүр үсэнд нь хүрнэ гэнээ. Гэнэт ухас хийн урагшилсан ч хөл минь нэмж алхам хийсэнгүй таг гацчихав.

Жимин над руу нэг харж жууламзчихаад үргэлжлүүлэн тэдэнтэй ярилцан инээх аж. Намайг харж байгааг мэдсээр байж тэндээ байсаар л байх юм уу? Миний тэвчээр барагдахыг хармаар байгаа юм уу?

Бодлыг минь уншсан мэт тэр босон хажууд минь ирэх нь тэр.

"Чи уурлаагүй биз дээ?" гээд Жимин хээв нэг асуулаа.

"Би яагаад уурлана гэж?"

"Уурлаагүй бол болоо доо"

                             

Тэр яаж юу ч болоогүй юм шиг хичээлээ хийж чаддаг байнаа. Уур минь одоо ч гарсангүй. Сүүлийн хэдэн цагын хичээл дээр огт төвлөрч чадахгүй юу ч ойлгохгүй байсаар хичээл тарчих нь тэр.

"Манайхаан бүгдээрээ сэтгэлээ сэргээгээд гарцгаах уу?"

Жонгүг "Хөөх манай Хэсон бас ийм үг мэддэг байжээ"

Тэхён "Хэсон ч их уйдсан бололтой шүү"

Хусог "Гармаар байгаа ч хичээлээс их юм алга" гээд санаа алдан ширээн дээрээ номоо хүчтэй шидэх нь тэр.

Хэми "Уучлаарай. Гэхдээ өөр ямар ч арга алга даа. Хийхгүй байвал би лав хичээлдээ дарагдаж үхэх байх"

Бүгд л гэр лүүгээ яаран гүйх нь холгүй л явцгаав.

Жимин "Хоёулаа хамт явж кино үзэх үү?"

"Үгүй ээ"

"Тэгвэл хоол идэх үү?"

"Үгүй"

"Зүгээр гадуур зугаалах юм уу?"

Би толгойгоо хүчтэй сэгсрэв.

"Тэгээд хаачих юм?"

"Зүгээр гэртээ харимаар байна"

"Юу? Чи чинь саяхан л гадуур гарцгаая гээд байсан биз дээ?"

"Одоо больчихсон"

Тэр намайг аргадах мэт гарыг минь зөөлөн атгахад нь би бушуухан гараа татаж аваад энгэртээ зөрүүлэв.

Тэр гайхан над руу нүдээ томруулан ширтэх аж.

"Хоёулаа сургуулиас холдоогүй байна. Бас танай Сүён тэрний найзууд нь олоод харчихвал бөөн юм болох байлгүй"

My everything  |PJM| (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя