10. Өөр нэгэн

304 29 0
                                    

Мартах гэдэг хэн нэгнийг санахаас ч хэцүү. Хамгийн нандин хамгийн эрхэм зүйлсээ зүгээр л энгийн мэтээр мэдэрдэг болохыг л мартах гэдэг байх.

Мартах... Цаг хугацааны л асуудал. Хэзээ нэгэн цагт түүнээс илүү нэгэн гарч ирвэл, хэн нэгэн түүнээс авдаг мэдрэмжээс илүүг мэдрүүлж чадвал магадгүй би түүнийг мартаж чадах байх.

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа ч одоо ч бодол минь түүгээр дүүрдэг хэвээрээ. Бодол бүр минь гуниг үүсгэж, баяр баясалыг минь сороод байх шиг.

Элдвийн зүйл бодож өөрийгөө зовоохгүй гэсэндээ олон янзын сургалтанд бүртгүүлж завгүй байх гэж их л хичээж байна.

Дахиад л цас орж байна. Цас бүхнийг халхалж дэлхийг яг л цагаан цаас мэт цэвэрхэн бас үзэсгэлэнтэй болгодог. Харин надад нүдэнд торох юмгүй сааралтсан дүр зураг л үзэгдэж байлаа.

Хажууд машины сигнал дууграхаар нь харвал Юнги ах зогсож байв.

Тэр цонхоо доошлуулан "Ийм хүйтэнд яагаад алхаад байгаа юм бэ? Алив хурдан суугаарай" гэх нь тэр.

Би ч машинд нь орон сууж тухлаад амжилаа.

"Чих, хамар чинь час улаан болчихож"

"Харин тийм ээ. Цас орно гэж мэдэлгүй жоохон нимгэн хувцаслачихсан чинь яг хөлдөх гэж байна шүү" гээд би гараараа чихээ дарлаа.

"Дулаан хувцаслаж бай. Яагаад автобусанд суугаагүй юм бэ?"

"Зүгээр л суумааргүй санагдаад. Та намайг мэднэ дээ. Заримдаа их сонин болчихдог гэдгийг"

Тэр амандаа "Ёстой нэг хачин хүн шүү" гэж үглэчихээд "Май энийг уучих. Саяхан авсан юм. Бараг халуунаараа байгаа байх" гээд кофе гаргаж өгөв.

Замын турш бид огтхонд чимээгүй байсангүй. Сонин хачин зүйлс ярилцсаар явлаа.

Сүүлийн үед Юнги ах бид хоёр их дотно байх болсон. Бидний сонирхол ижил юм шиг ээ. Хэн хэн нь бусдын дэргэд чимээгүй хүмүүс хэрнээ нийлэхээрээ юу ч хийж мэдэхээр.

Нэг л мэдхэд бид миний явдаг сургалтын төвийн гадаа ирсэн байлаа. Тэр түрүүлж машинаасаа бууж надад хаалга онгойлгож өгөх нь их л эвгүй санагдаж байлаа.

Би талархсанаа илэрхийлж түүнд бөхийн
"Хүргэж өгсөнд баярлалаа. Сомбэ... бишээ Юнги... гээд эв хавгүйхэн инээж орхив.

Одоог хүртэл түүнийг яаж дуудахаа мэдэхгүй л явна. Сомбэ гэж битгий дууд гэсэн. Зүгээр Юнги гэхээр ёстой эвгүй юмаа.

My everything  |PJM| (Дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora