9. Алдаж чадахгүй

323 31 0
                                    

Хайр бүхий л мэдрэмжийг өөртөө агуулдаг бололтой. Догдлол, халамж, санаа зоволт, хүлээлт, эргэлзээ бас айдас.

Хүлээлт
Тэр ч бас надад сайн бол яах вэ? Тэр зориг гарган надад сэтгэлээ илчилвэл яах вэ? Зүгээр л чин сэтгэлийнхээ үгийг хэлвэл би шууд л зөвшөөрнө. Эсвэл сайхан үгтэй захиа өгвөл бас гоё л доо. Өөрийнхөө бодол төсөөлөлдөө догдлон нойр минь ч хүрэхээ больсон.

Эргэлзээ
Жимин намайг юу гэж боддог бол? Найзаас арай өөрөөр хардаг болов уу? Үгүй байхаа. Хэми бид хоёрт яг адилхан ханддаг шүү дээ. Гэхдээ надад боломж байж магадгүй л юм. Би сэтгэлээ илчлэх хэрэгтэй юм болов уу?

Айдас
Хэрвээ би Жиминд сэтгэлээ илчилсэн ч тэр зөвшөөрөхгүй бол цаашдаа бидний харилцаа өмнөх шигээ үргэлжилж чадахгүй шүү дээ.
Эцэст нь би найзыгаа үүрд алдах болно. Ийм зүйл болоосой гэж би хүсэхгүй байна. Тэр  огт байгаагүй юм шиг дэргэдээс минь алга болчихвол яанаа. Тэр миний хувьд ямар чухал хүн билээ дээ. Түүнийг яасан ч алдаж чадахгүй.

"Хүмүүсээ надад туслаач. Би яг яаж шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Надад нэг дотны эрэгтэй найз байдаг юм л даа. Өмнө нь энгийн л харилцаатай байсан ч одоо үнэхээр өөр болсон. Хажууд нь байхдаа сандараад, байнга бодогдоод, түүнээс догдлол мэдэрдэг болчихсон. Тэгээд л түүнд сайн болчихсон юм байна аа гэдгээ мэдсэн. Сэтгэлээ илчлэх талаар бодож үзсэн ч татгалзвал яаанаа гэхээс айгаад байна. Бас найзыгаа алдчихвий дээ гэж санаа зовж байна. Би одоо яавал дээр вэ? "

Нэг гүнзгий амьсгаа аваад эргэлзэж байсан ч нийтлэх гэсэн хэсэг дээр дарж орхив.

Цахим орчинд тийм ч идэвхтэй байдаггүй ч надад зөвлөгөө авчихаар өөр хүн байхгүй болохоор нууц хаяг нээгээд нийтлэл бичиж байгаа минь энэ.

Хэдхэн цагийн дотор нэлээдгүй олон сэтгэгдэл ирсэн байлаа.

《Найз чинь чамд ямархуу ханддаг вэ? Тэр ч гэсэн чамд сайн гэж бодож байна уу?》

《Би лав сэтгэлээ илчлээд дэмий гэж бодож байна. Бүх залууст бодож явдаг нэг эмэгтэй заавал байдаг. Найзад чинь ч гэсэн тийм эмэгтэй байж л байгаа》

《Эрэгтэй эмэгтэй найзууд гэж хэзээ ч байдаггүй юм. Хэн нэгэн нь заавал сэтгэл алдардаг》

《Эмэгтэй хүн эхэлж сэтгэлээ илчлэх нь жаахан тиймхэн биш үү?》

《Би өөрөө яг ийм байдалд орж байсан. Найздаа сайн болоод найз маань ч бас надад сайн юм шиг санагдаад. Тэгээд л зориг гаргаад сэтгэлээ илчилсэн. Тэгсэн чинь найз маань би чамайг надад сайн гэж мэдээгүй шдэ. Уучлаарай, гэхдээ надад бодож явдаг өөр хүн байгаа. Хоёулаа зүгээр л найзууд хэвээрээ байцгаая гэж хэлсэн. Тэгсэн ч тэр өдрөөс хойш дахиж надтай харьцаагүй. Ингэж л би хамгийн сайн найзаа бас хайраа алдсан юм даа. Чамайг ч бас над шиг болоосой гэж хүсэхгүй байна》

My everything  |PJM| (Дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora