39. Анхных шигээ

204 19 0
                                    

Жимин хажууд минь хэвтэж үсээр минь оролдох аж. Шөнөжин ингэж байсны эцэст гадаа үүр цайж өрөө бүхэлдээ цэнхэр туяа татлаа. Хэдхэн хормын дотор нар мандаж эмнэлэгийн хонгилоор хүмүүс холхиж эхлэх бөгөөд чимээ нь хаалганы гаднаас ч тод сонсогдоно.

Жимин аягатай ус барьсаар над руу ойртохдоо нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулав.

"Гуйя Жиминаа би үнэхээр ууж чадахгүй ээ"

"Гуйя Хэсонаа заавал уух ёстой"

"Чи ямар муухай амттайг нь мэдэхгүй. Энэ эм биш яг л хор шиг амттай" гээд би ярвайв.

Тэр хацарнаас минь зөөлөн чимхээд "Би ямар амттайг нь мэдэхгүй ч заавал уух ёстой гэдгийг л мэдэж байна" гээд духан дээр минь үнслээ.

"За аа гээрэй" Жимин амруу эм хийхэд би ярвайсаар араас нь бушуухан ус уулаа. Ярвайж муухай царай гаргахад минь тэр аманд минь чихэр хийж өгөв.

"Сайн байна. Чамайг эмээ уухаар эмч бид хоёр ямар их баярладаг гээч" гээд инээмсэглэв.

Би түүнийг хажууд минь ирэхийг дохиход Жимин орны хажуугын сандал дээр суусан чигтээ хөлийг минь дэрлэх нь тэр. Би түүнийг үсээр нь оролдож хацар хамарнаас нь чимхэх ч тэр тоолгүй намайг зөөлөн харцаар ширтсээр л байх аж. Би түүний уруул дээр удаанаар үнсээд нүдээ аньлаа.

Үхэл одоо ч бодолд минь томоос том зай эзэлсээр байна.

Үхэл.....Юу ч харагдахгүй, юу ч сонсогдохгүй. Бодол минь хоосорч мэдрэмж минь үгүй болно. Харанхуй бас аниргүй. Өмнө нь үхлийг би ингэж л төсөөлдөг байсан. Үхлээс би амар амгаланг хайдаг байлаа.

Харин одоо надад үхэл хагацал хоёр яг адилхан сонсогдож байна. Үхэл чи бид хоёрыг хагацаах гүүр. Хэрвээ би үхэлтэй учирвал чиний царайг дахиж харж чадахгүй. Дахиж чиний үнэрийг мэдэрч чадахгүй. Дахиж чиний тухай бодож чадахгүй. Зүрх минь дахиж чиний төлөө цохилохгүй.

Дахиж   дахиж   дахиж

Энэ үг "үргэлжлэл байхгүй" гэсэн утгыг илэрхийлж байлаа.

Гэхдээ би яг одоо хэрвээ гэдэг үгэнд итгэхийг хүснэ.
Хэрвээ гайхамшиг тохиолдвол яах вэ?
Хэрвээ би үхлээс зугтаж чадвал яах вэ?
Хэрвээ дараа төрөл гэж байдаг бол яах вэ?
Хэрвээ бид дахин учирвал яах вэ?

Хэрвээ   хэрвээ   хэрвээ

Энэ үг ердөө таамаг төдий зүйлсийг илтгэх ч надад өчүүхэн ч гэсэн итгэл өгч чадах хангалттай хүчтэй үг.

My everything  |PJM| (Дууссан)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ