36. Залбирал

167 18 0
                                    

Шөнө дунд ямар ч шалтгаангүйгээр гэнэт сэрчихэв. Гүн нойр минь хаашаа ч юм гэнэт замхарчихсанд өрөөний ханыг ширтэн хэвтлээ. Гэнэт Жимин хажуунаас минь босоод орон дээрээ суухдаа гарнаас минь атгалаа. Би сэрүүн байгаагаа мэдэгдэхгүйн тулд нүдээ аньхад тэр амандаа бувтнаж эхлэх нь тэр. Нойр минь бүрэн сэргэсэн учраас хэлж буй зүйлсийг нь би хангалттай сайн сонсож байлаа.

"Бурхан минь хэрвээ та байдаг бол... үгүй ээ би таныг байдаг гэдэгт итгэж байгаа болохоор л гуйж байна. Хэрвээ танд итгэх юм бол та тусладаг гэсэн шүү дээ. Би танд итгэж байна. Тиймээс та Хэсонийг аварч өгөөч. Би түүнийг хангалттай их хайрлаж чадаагүй. Би хангалттай ихийг хийж өгч чадаагүй. Хэсон аз жаргал гэж юу байдгыг ч мэдэрч амжаагүй шдэ. Тэр минь дөнгөж 21хэн настай..." Жимин сүүлийн хэдэн үгээ хоолой чичрүүлэн хэлэх бөгөөд нусаа татах нь сонсдож тэр хэдийнээ уйлаад эхэлчихэж.

Миний ч нулимс урсаж би уруулаа хазлан чимээгүй мэгшиж байлаа. Тиймээ би дөнгөж 21хэн настай. Амьдралд минь ердөө л 3 үе байсан. 9 нас хүртэлээ би юунд ч санаа зоволгүй магадгүй жаргалтай амьдарсан. Харин 18 нас хүртэлээ би өөрийгөө зүгээр л нэг алдаа гэж бодож байлаа. Миний амьдрал надад утгагүй санагдаж би зүгээр л надад байгаа бүхнийг хүртэх эрхгүй нэгэн гэж санагддаг байж билээ. Харин би Жиминтэй учирснаас хойш бүх зүйл өөр болсон. Надад амьдрахад ямар ч утга учир шалтгаан хэрэггүй гэдгийг ойлгосон. Зүгээр л өглөө бүр сэрж байгаа маань, Жиминтэй хамт байж чадаж байгаа маань л надад хангалттай амьдрах шалтгаан байсан. Түүнтэй хамт байсан мөч бүхэндээ би аз жаргалыг мэдэрсэн. Гэхдээ энэ мөч ердөө л 3хан жил байсан. Би бүхэл амьдралынхаа туршид ердөө л гуравхан жилийг жаргалтай өнгөрүүлсэн шүү дээ.

Би өрөвдүүлэхийг үзэн яддаг ч яг энэхэн мөчид бурхан намайг өрөвдөөсэй гэж хүснэ. Хэтэрхий өрөвдөлтэй байдалд орчихоод өдөр бүр төсөөлөлдөө сайхан ирээдүйг дүрсэлдэг намайг өрөвдөөд намайг авраасай гэж хүснэ. Дахин нэг боломж олгоосой гэж хүснэ.

"Хэрвээ бидэнд туславал би хичээж амьдрах болно. Насан туршдаа сайн үйл хийж амьдрана. Ганцхан түүнийг минь л аварчих" Жимин ийн хэлээд гарыг минь үнсэхэд нүднээс нь дуссан нулимс бугуйн дээр минь буулаа.

Жимин бага байхдаа Сантад итгэдэггүй байсан гэсэн. Хүн сармагчингаас үүссэн гэдэгт ч огтоос итгэдэггүй тэрээр одоо бурханд итгэж байна. Ганц ч удаа хараагүй, ганц ч удаа мэдрээгүй тэр бурханд итгэн амлалт өгч миний төлөө залбирч байна.

My everything  |PJM| (Дууссан)Opowieści tętniące życiem. Odkryj je teraz