Энэ өдөр хавар ирсэний дохио ч юм шиг. Баярлах ёстой байтал огтхон ч баясал авчирдаггүй энэ өдөр л бүх зүйлийг буруугаар эргүүлчихсэн юм шиг санагддаг.
Утсанд Хэмигээс дуудлага ирэхээр нь шуудхан авав.
"Чи одоо хаана байна?"
"Гэр лүүгээ харих гэж байна. Яасан? Ямар нэгэн юм болоо юу?"
"Ойрд чиний ухаан санаа чинь хаана яваад байнаа. Бие даалтаа хийхээ мартчихсан юм уу?"
"Өө нээрэн тийм шдэ. Би таг мартчихжээ. Уучлаарай Хэми. Одоо хийе гэвэл чи завтай юу?"
"Завтай. Чи миний явуулсан хаягаар хурдан хүрээд ир"
"За одоохон очлоо"
Хаягаа дахин нэг шалгавал мөн л байх юм. Сонин юмаа. Хэми намайг хав харанхуй хүнгүй газар дуудна гэж баймааргүй юм даа.
Эргэлзээд зогсож байтал "Ороод хүлээж байгаарай. Би ойрхон гарчихаад ирье." гэсэн зурвас ирэх нь тэр.Жоохон айж итгэлгүйхэн дотогш ороод сандал дээр суугаад түүнийг иртэл элдвийн юм оролдохгүй байхаар шийдлээ.
Гэнэт хажуу өрөөний хаалга онгойн дотроос нь хүмүүс гараад ирэх нь тэр. Лааны бүдэг гэрэлд тэдний царай арай ядан танигдаж байлаа.
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ.
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ.
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ХЭСОНДАА
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ.Жонгүг гүйж ирэн малгай өмсгөөд дуусхад Жимин бялуугаа барьсаар яг урд минь ирж зогслоо.
"За хүслээ бодоод лаагаа үлээгээрэй"
Би найзуудтайгаа урт удаан хугацааг хамт туулж, олон жил хамтдаа баймаар байна. Бас би сургуулиа амжилттай төгсөөд хүссэн мэргэжилээрээ ажилламаар байна. Бас Жиминийг миний найз залуу бүр ирээдүйн нөхөр минь байгаасай гэж хүсэж байна.
Төрсөн өдрөөрөө шивнэсэн хүсэл минь хэзээ ч биелж байгаагүй ч жил бүр өөртөө баяр хүргэн лаа үлээж хүслээ шивнэдэг. Харин энэ жил хэтэрхий олон зүйл хүсчихлээ. Магадгүй алдах зүйлтэй болчихсон болохоор хүсэх хүсэл минь ихэссэн байх л даа.
"Төрсөн өдрийн мэнд! Хэсонаа. Энийг чамд бид нарын зүгээс" гээд Тэхён нэг хайрцагтай зүйл өгөв.
Нээж үзтэл дүүрэн амттан бас хэд хэдэн дугтуйтай жижиг цааснууд байлаа.
"Наадах чинь бид нарын чин сэтгэлийн үг болохоор гэртээ очоод гарцаарай уншаарай"
VOUS LISEZ
My everything |PJM| (Дууссан)
Roman d'amourПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.