35. Хэцүү

192 17 0
                                    

"Би усанд орлоо" гэхэд минь Жимин "Би туслах уу?" хэмээн намуухан хоолойгоор хэлэх нь тэр.

"Би өөрөө чадна" Би ширүүхэн хэлээд угаалгын өрөө орлоо.

Хэдийгээр бид байж болох хамгийн муу мэдээг сонссон ч би урьдынх шигээ хэвийн амьдрахыг хүссэн юм. Гэвч санасанаар минь болохгүй нь.

Ийм зүйл болно гэж би мэдэж байсан. Өвдсөнийг минь мэдээд бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг. Жимин намайг улам ихээр халамжлах гэж хичээх ч энэ нь намайг үнэхээр сул дорой арчаагүй амьтан болчихсон мэт санагдуулж байгаа.

Усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхдээ хязгааргүй олон асуултын хариуг олох гэж хичээж байв. Ус хэдийнээ цэл хүйтэн болж хамаг бие минь чичрэх ч энэнээс илүү чухал зүйл толгойд минь бодогдож байлаа.

Надад яг хэр хугацаа үлдсэн бол? гэх бодол. Эмчээс би энэ тухай асууж зүрхлээгүй юм. Зүгээр л санасанаас минь богинохон хугацаа байхвий гэж айсандаа. Бас өөрийн үнэ цэнэтэй амьдралаа хэдхэн сараар хэмжихийг хүсээгүйдээ асуугаагүй юм. Гэвч магадгүй 1 2 сар л үлдсэн байвал яах вэ? гэх айдас өөрийн эрхгүй үхлийн минь өдрийг мэдхээр тэмүүлнэ.

Секунд бүрт гоожуурнаас дусах нэг дусал ус миний хувьд цаг хугацааны хэмжүүр болж байлаа. Гэхдээ энэ бүхэн ертөнц эргэж цаг хугацаа явсаар л байгааг бус харин амьдрах хугацаа минь багассаар л байгааг илтгэж аж.

Хаалга тогших дуунаар цочин бодлоосоо салхад "Хоолоо идээрэй" гэх Жиминий намуухан хоолой хаалганы гаднаас дуулдав.

Уснаас аажмаар өндийн босход хамаг бие минь арзайн чичрэх нь тэр. Биеэ багахан арчаад гадуураа халад өмсөн тэндээс гархад Жимин одоо ч хаалган дээр зогсож байлаа.

Хэдийнээ бэлдэж авчирсан алчуураар одоо ч ус дуслах үсийг минь арчиж өгөхдөө намуухан хоолойгоор ярьсаар байх нь тэр.

"Хэми Тэхён хоёр өнөөдөр Лондонд очсон гэсэн. Лондон их таалагдаж байгаа бололтой сэтгэл нь их хөөрчихсөн байсан. Тэдний бал сар хэзээ дуусах юм бол доо" гэхдээ багахан инээмсэглэв.

"Чи тэдэнд юу ч хэлээгүй биз дээ?"

"Одоохондоо хэлээгүй байгаа"

"Ядаж аялалаасаа иргэж иртэл нь хэлээд хэрэггүй байх. Бусдадаа ч бас"

"Ойлголоо"

Хоолны ширээнд суухад шөл зутангаас эхлээд надад зориулсан тусгай хоолнуудаар дүүрсэн байгаа харагдана.

My everything  |PJM| (Дууссан)Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang