Долоо хоногын сүүлийн өдөр. Цаг зогсчихсон юм шиг л удаан өнгөрнө.
Би хичээлийн цагаар анхааралтай гэгч нь хичээлээ хийх ч завсарлагаанаар ажиглалт хийн сууж байлаа.
Онц сурлагатанууд: Хамгийн урд талын ширээнд сууж хичээл болгонд идэвхтэй оролцоно. Бүр бусад үед ч гэсэн ном дэвтрээ шагайсаар сууна.
Хичээл хийдэггүй хэдэн хөвгүүд номныхоо ард ширээгээ дэрлэн хээв нэг хурхираад унтаж байдгийг нь яана.
Мэдээж бусдын анхаарлыг татах гэсэн хэдэн охид бас бий. Завсарлагаан болгоноор л нүүр амаа будаж үс гэзгээ янзална. Бас тэд нар байнга л шинэхэн танилуудыг маань ээлжлэн ширтдэг.
Тэд ч царайлаг болохоор охидын дунд алдартай нь мэдээж л дээ. Сургуулийн хонгилоор явсан ч охид нүд салгалгүй ширтэж хоорондоо шивнэлддэг юм байна лээ.
Хусог Жонгүг 2 байнга л элдвийн юм ярьж тэр хавийн хүүхдүүдийг хөгжөөн сууна. Тэдний юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа ч инээдийг нь сонсоод л дагаад инээчихмээр санагдана.
Тэхён Жимин 2 бол жинхэнэ чөтгөрүүд. Байнга л болж бүтэхгүй юм сэдэж хэрэг тарьж явна. Хусог Жонгүг хоёрыг зүгээр суулгана гэж ер байхгүй. Тэр хоёр нийлсэн л бол юу ч хийж магадгүй.
Тэхён бусдын дэргэд хатуу ширүүн хүн шиг харагддаг. Харин Жиминтэй хамт байхдаа дөрвөлжин инээмсэглэл гаргаад сахилагагүйтэн гүйдэг хэрнээ Хэмигийн дэргэд яг л ээждээ эрхэлж байгаа жаахан хүүхэд шиг үнэхээр зөөлөн болчихдог.
Жиминий хувьд Тэхёнтой л ихэнх цагийг өнгөрөөдөг. Тэхён Хэмиг анхаараад өөрийг нь тоохгүй болохоор байн байн эргэж хараад яриа өднө. Байнга л инээж явна. Тэр их аз жаргал хаанаас нь гардаг байнаа гэж гайхмаар.
Жимин нүдээрээ инээхээрээ үнэхээр сайхан харагддаг. Ямар ч хүн харцаа салгаж чадахгүй байхаа.
Гэнэт би Жиминтэй харц тулгарчих нь тэр. Сандарсандаа бушуухан шиг өөр тийшээ харсан ч хэрэг хийсэн хүн шиг сандарч зүрх минь хурдан хурдан цохилж байлаа.
Аргагүй дээ. Хүн нууцаар харж байгаад баригдчихсан юм чинь. Тайвшрах гэж өөр зүйл хийх боловч хажуунаас Жимин намайг харж байгаа нь мэдрэгдэж би бүр ч илүү сандарна.
Сүүлийн хичээлийн хонх дууграхтай зэрэгцэн цүнхээ шүүрэн хурдхан шиг ангиас гарлаа. Жиминтэй таарахгүйн тулд өдрийн хоолоо ч идээгүй болохоор өлсөж бас үнэхээр их ядарч хурдхан шиг гэртээ харихыг хүсэж байв.
ESTÁS LEYENDO
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.