Утсанд Жиминаас "Би хүлээсээр л байна" гэсэн зурвас ирэх нь тэр.
Тийм ээ. Тэр хүлээсээр л байгаа. Бүтэн сарын турш.
"Миний найз охин болох уу?" гэж асуухад нь яагаад ч юм шууд зөвшөөрч чадаагүй. Зүгээр л "Надад бодох хугацаа хэрэгтэй байна" гэж хэлсэн.
Гэхдээ би түүнийг арай л удаан хүлээлгээд байна уу? Би ч түүнд сайн хэрнээ яагаад зөвшөөрчихөж чадахгүй байгаагаа үнэхээр ойлгохгүй л байна.
Жимин над руу хариулт нэхэх мэт харцаар хархад нь би харц буруулан хоол руугаа харлаа.
Харин тэр хоолоо хураан түрүүлээд босох нь тэр.Хичээлийн дараа ангиас гархад тэр хаалганы хажууд зогсож байлаа. Юу ч хэлэлгүй хажуугаар нь зөрхөд тэр уртаар санаа алдсаар ард үлдэв.
Би түүний тэвчээрийг нь барж байгаа бололтой. Сүүлийн үед их л бухимдуу харагддаг болчихсон. Яг яах ёстой юм бэ?
Утас дууграх дуунаар нойрноосоо сэрэн утсаа харав. Шөнийн 12 болж байхад хэн байдаг билээ?
"Хэсонаа чи одоо ирэх хэрэгтэй байна"
"Яасан юу болсон юм?" гэж нойрмог хоолойгоор арай ядан асуув.
"Тэрийг ирсэний чинь дараа хэлье. Одоо хурдан хүрээд ир"
Нойрондоо юу болоод байгааг сайн ойлгоогүй ч их л ноцтой зүйл болсон гэдэг нь мэдрэгдэж байна.
Сандран дотор орвол манайхан бүгд тойроод зогсчихсон байлаа. Бүгд нойрмог байх бөгөөд үс нь арзайсан нүд нь анилдсан хэдэн хүмүүс муухай царайлан зогсоцгоож байв. Тэхён бүр унтлагын хувцасныхаа гадуур хүрмээ өмсөж углааштайгаа хүрээд ирсэн байв.
Хэмид ойртон юу болсныг шивнэн асуувал
"Энэ газрын эзэн эхлээд Юнги ахыг дуудсан юм. Тэгээд Юнги ах гэрт нь хүргэж өгөх гээд ганцаараа чадахгүй бид нарийг туслаач гээд дуудсан юм. Уул нь чамайг дуудахгүй гэж бодож байсан ч Хэсонийг л авчрахгүй бол хаашаа ч явахгүй гээд зөрүүдлээд байна"Бүх найзуудаа нойрноос нь сэрээж авчирчихаад голд нь тас тас хөхрөн суух энэ залуу л их жаргалтай байгаа харагдана.
Жимин намайг харангуутаа инээд алдан алгаа ташаад "Өө Хэсонаа. Манай Хэсон ирчихлээ"
Хэл нь орооцолдож хоёр хацар нь час улаан болчихоод тачигнатал инээгээд байхыг бодвол нэлээн их уусан бололтой.
Тэр хошуугаа унжуулаад "Хэсонаа чи муухай за" гээд жоохон хүүхэд шиг гомдоллох нь тэр.
ESTÁS LEYENDO
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.