Хаанаас эхлэхээ бодож байгаа бололтой Жимин хэсэг чимээгүй суусаны эцэст "Дунд сургуульд байхад надад нэг найз байдаг байсан юм" гээд яриагаа эхлүүлэв.
Гэнэт найзыгаа яриад эхэлсэнд нь жоохон гайхсан ч би яриаг нь үргэлжлүүлэн сонсов.
"Кан Юүна бид гурав нэг сургуульд сурдаг байсан"
Тэгэхээр тэр хөөрхөн охиныг Кан Юүна гэдэг байх нь ээ.
"Кан Юүна сургуулийн хамгийн хөөрхөн охин байсан. Ихэнх хөвгүүд түүний араас гүйдэг байлаа. Харин миний хувьд зүгээр л нөгөө ангийн охин байсан юм. Дунд сургуулиа төгсдөг жил, хавар байсан санагдаж байна. Кан Юүна надад сайн гэдгээ хэлж үерхээч гэж гуйсан юм. Би юу ч бодолгүй зөвшөөрчихсөн. Ингээд л бүх зүйл надаас болоод буруугаар эргэчихсэн"
Жимин тэр охинтой бүр үерхэж байсан байх нь.
"Харин хэдхэн хоногын дараа найз маань амиа хоролчихсон"
Тэр энэ үгээ хэлээд таг гацчихав.
"Гэрээслэл бичээд 23 ширхэг нойрны эм уучихсан юм. Тэр ганцхан сарын дараа дунд сургуулиа төгсөх гэж байсан 16хан настай хүсэл мөрөөдөл зорилготой нэгэн байсан"
Түүний хоолой чичирч байна.
"Гэрээслэл дээрээ юу гэж бичсэн байсан юм?"
Сониуц зандаа хөтлөгдөөд буруу юм асууснаа хэлсэнийхээ дараа л ухаарав.
"Чи миний дэргэд байхгүй амьдарлыг би хүсэхгүй байна. Харин дараа төрөлдөө би яг чиний хүсдэг залуу болоод чамтай учрах болноо Юүна. Энэ насандаа Жиминтэй хамт сайхан амьдраарай" Жимин гартаа барьсан цаасаа хоёр талаас нь үрчийтэл нь атгаж, тунчиг гаргацтай бичсэн гэрээслэл хийгээд найзынхаа үхлийн шалтгааныг хэдэн арван удаа давтан уншихдаа нулимс нь хацрыг нь даган урсахыг ч үл тоон харамсал гэмшлийг цусандаа мэдрэн зогсож байснаа эргэн нэг саналаа.
"Би тэрнийг Кан Юүнад сайн гэж үнэхээр мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол ер нь би Юүнатай үерхээгүй бол....." гээд дуугаа хураах нь тэр.
Саянаас хойш тэвчиж байсан нулимс нь хацрыг нь даган урсаж нулимсаа нуух гэсэндээ надаас харцаа буруулав.
"Чиний буруу биш ээ. Энэ хэний ч буруу биш шүү дээ. Хүн бүр хайртай хүнээрээ хайрлуулаад байж чадахгүй..."
Жимин яриаг минь таслан "Үгүй ээ. Энэ бүхэн тэрний буруу. Кан Юүна тэр эмэгтэйн буруу. Найз маань түүнд хэдийнээ сэтгэлээ илчилчихсэн байсан. Харин тэр татгалзаад зогсохгүй маргааш нь л надтай үерхчихсэн. Биднийг сайн найзууд гэдгийг мэдсээр байж шүү дээ"
BẠN ĐANG ĐỌC
My everything |PJM| (Дууссан)
Lãng mạnПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.