Хэдийнээ 10 хоног өнгөрч Тэхён хүртэл хичээлдээ ирчихээд байхад Жимин хараахан эдгээгүй л байв. Эмнэлэгээс гараад гэртээ байгаа болохоор сүүлийн 3 хоногт бид огт уулзаж чадаагүй. Утсаар ярьж л холбоо барьдаг.
"Хичээл чинь сая л тарж байгаа юм уу?"
"Мхн"
"Аав ээж хоёр хөдөө эмээгийнх рүү явчихсан. Би гэртээ ганцаараа үлдчихсэн болохоор Юнги ахыг ирээд хоол хийгээд өгөөч гэж гуйсан юм. Чи Юнги ахтай цуг хүрээд ирж чадах уу?"
"Тэгье ээ. Би Юнги ахтай цуг аваад очъё"
"За тэгвэл би хүлээж байя"
Хоолны үнэр хамар сэтлэм сайхан үнэртэж Юнги ах хийсэн хоолоо гал тогооноос зөөж авчирж байв. Би уул нь хоол хийхэд нь тусалъя гэж бодсон ч хийж чадах юм байхгүй болохоор ногоо арилгахаас өөр юм хийж өгөөгүй. Тэгсэн байтал ганцаараа ийм хурдан хоол хийчихсэнд нь жоохон гайхаж байна шүү.
Би өөрийнхөө хоолноос ч амсаж амжаагүй байтал Жимин өөдөөс хөөрхөн хараад суучихав. Нээрэн би хоолыг нь халбагдаж өгнө шдэ.
"Ммм ёстой янзтай болжээ ахаа. Баярлалаа"
Би ч өөрийнхөө хоолноос амсаж үзээд энэ хоолыг яг Юнги ах хийсэн гэдэгт эргэлзэж эхлэх шиг.
"Ёстой гоё амттай байна. Гоё хоол хийж өгсөнд баярлалаа ахаа"
Бид хоёр талархалаа илэрхийлсэн болохоор уу эсвэл хийж өгсөн хоолыг нь амтархан идэж байгаа болохоор уу ямартай ч тэр зөрүүлэн "Баярлалаа" хэмээн намуухан хоолойгоор хэлээд хоолоо үргэлжлүүлэн идэв.
Кино үзэж суутал нэг мэдхэд гадаа харанхуй болчихсон байв. Жимин байхгүй ганцаараа уйдсан үед цаг явж өгдөггүй хэрнээ хамт байхаар цаг нүд ирмэх зуурт л өнгөрчих юмаа.
"Надад Жиминтэй ярих юм байгаа болохоор чи түрүүлээд машинд ороод сууж байх уу?"
Юнги ахад ярих их л чухал зүйл байгаа юм шиг санагдсан болохоор би зөвшөөрөн толгой дохиод Жиминий гэрээс түрүүлэн гарлаа.
Машинд нь гарцаараа бараг 10 минут хүлээсний эцэст Юнги ах гүн санаа алдсаар орж ирэн их л таагүй харагдаж байв. Гэсэн ч би түүнээс юу болсныг асуухыг хүссэнгүй. Хувийн асуудалд нь хөндлөнгөөс оролцоод дэмий гэж бодсон юм.
"Чамайг гэрт чинь хүргэж өгөхөөсөө өмнө замаараа нэг газраар орвол чи дургүйцэхгүй биз дээ?" Тэр урдах замаасаа харцаа үл салган асуух нь тэр.
ESTÁS LEYENDO
My everything |PJM| (Дууссан)
RomanceПак Жимин тэр яг л харанхуй шөнийг гэрэлтүүлж шөнийн тэнгэрт үзэсгэлэнтэйгээр мандах сар шиг. Уйтгартай хар бараан амьдралд минь гэрэл нэмсэн нэгэн. Тиймээ тэр бол миний сар.